Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн найм дахь өдрийн барилдаандууд өчигдөр (2021.05.16) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Энэ өдөр башёг ганц ч унаагүй итгэл төгс тэргүүлж буй озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ комүсүби Дайэйшог давж, найман даваатай болж, качикоши буюу 50 хувийн гүйцэтгэлээ хийлээ. Түүний араас озэки Такакэйшо долоон даваа, нэг унаатай удаалж байна.
Башёгийн найм дахь өдөр монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн (3-5), Ичиножо А.Ичинноров (6-2), Чиёошома Г.Мөнхсайхан (5-3) нар даваа авчээ. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-6), Тамаваши Б.Мөнх-Оргил (5-3) нар өвдөг шороодсон аж. Хошорюү С.Бямбасүрэн энэ өдөр залуу озэки Асанояамаг давжээ.
Холбоотой мэдээ