ЭМЯ: Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 7 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 7 хүн нас барлаа

ЭМЯ: Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын талаарх өнөөдөр (2021.05.17)-ийн ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Вакцины нөөц байгаа учраас нэг дэх тунгаа хийлгээд 21 хоносон бол хоёр дахь тундаа хамрагдахыг уриалж байна. 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг ЭМЯ судалж байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтад хамрагдахад ямар шинж тэмдэг илэрч буйг судалж ажиллаж байна. Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.

Сүүлийн 24 цагт 533 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 49175 болж нэмэгдлээ. 1065 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 490, орон нутагт 37 тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 4087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2100, хүндэвтэр 1378, хүнд 494, маш хүнд 115 хүн байна. Гэрийн тусгаарлалт хяналтад 3009 хүн өнөөдрийн байдлаар байна.

  • Дөрөвдүгээр сарын 4-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 51 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан  78 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Өчигдөр нийт 8302 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 921153 хүн нэгдүгээр тун хийлгэсэн бол хоёрдугаар тунд 489995 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 857459, хоёрдугаар тунд 153696 хүн хамрагдсан байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт:

Төв аймаг – 25

Өвөрхангай аймаг – 4

Орхон аймаг- 1

Завхан аймаг – 2

Говь-Алтай аймаг – 2

Ховд аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

ВАКЦИНД ХАМРАГДСАН ХҮМҮҮС 21 ХОНОГ ГАМ БАРИХ ШААРДЛАГАТАЙ

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-Вакцинжуулалтыг идэвхжүүлэх тал дээр яам ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Эрүүл мэндийн яамнаас хөргөгч, хүйтэн эдлэлийг татан авах тал дээр анхаарч ажиллаж байна. Аймаг бүрт 700 хүний вакцин зөөвөрлөх хөргөгч явуулж байна. Нэг сумд ашиглах ч боломжтой. Мөн вакцинтай холбоотой сурталчилгааг нэмэгдүүлэх тал дээр зохион байгуулалт хийж байна.

-Эргэлзэж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Нэгдүгээр тунд хамрагдсан нэг сая 700 мянган хүн байна. Нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд зайлшгүй хоёр дахь тундаа хамрагдах нь зөв. Түүнээс гадна анхны тунд хамрагдахдаа эргэлзэж буй иргэд байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлээс сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, эмчийн хяналт дор хийж байгаа. Хүмүүс вакцин хийлгэх эрсдэлийг тооцоолж байгаа ч хийлгэхгүй бол яах вэ гэдэг дээр төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Айдастай хүмүүст хандаж зөвлөхөд вакцин хийлгээгүй тохиолдолд Covid-19 маш хүнд тусч байна. Бид вакцинд хамрагдсан хүмүүсийн халдварт өртөх эрсдэлийг тооцоолж үзсэн. Энэ судалгаагаар халдвар авч байгаа хүмүүсийн хүндийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Вакцинд хамрагдсан хүмүүс заавал гам барих шаардлагатай байна. Тухайлбал хориглох зүйлсийг харгалзах, маскаа тогтмол зүүх зэрэг анхаарах зүйлс бий.

-Вакцины найрлагад хүмүүс ач холбогдол өгч байна. Харшлах заалтын тухай та танилцуулахгүй юу?

-Covid-19-ийн эсрэг вакцин товлолын вакцинтай ижил шүү дээ. Covid-19 эсрэг уургаар л өөр. Хүнд илрэх урвалын хувьд толгой өвдөх, бие сулрах зэрэг нийтлэг шинж илэрч болно. Мөн нийтлэг бус онцгой хариу урвал илрэх ч тохиолдол байна. Вакцинжуулалтын үр нөлөө нийт хүн амын 95 хувь вакциндаа хамрагдаж, 21 хоносноос хойш гарах учир заавар зөвлөгөөг сайтар дагахыг анхааруулж байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, May 16, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж