Ц.Нямдорж Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн эрлэг

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн эрлэг

Ц.Нямдорж Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн эрлэг

Монголын шүүх чонын амнаас гарч, барын аманд орсныг батлах үйл явдал өнгөрсөн Баасан гаригт тохиов. Товчхондоо Женко Баттулгын халаасанд байсан хонгилын түлхүүр Цэндийн Нямдоржийн гарт иржээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аллагын үнэн зөв илрэхээс айдаг цорын ганц хүн бол Ц.Нямдорж. Өнгөрсөн 23 жилийн турш энэ хэргийг илрүүлэх ажлын хэсгүүдийг санаатайгаар самарч ирсэн гол хүн.

2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх улсын яллагчаас ирүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэлэлцээд, тэднийг батлан даалтад гаргаж, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн аллагыг дахин шалгахаар болов. Энэ шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, улстөрчид, хуульчид байр сууриа нүүр номоороо дамжуулан илэрхийлэх болсон. Тэндээс Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ олны анхаарлыг багагүй татсан юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шүүхийн шинэчлэлийг эхлүүлж, С.Зоригийн амь насыг онц ноцтойгоор бүрэлгэсэн хэргийн үнэн мөнийг 18 жилийн дараа илрүүлэн, алуурчдыг барьж шийтгэсэн. Хууль шүүхийнхэн захиалагчийг олж зарлахад ойрхон ирсэн юм. Үүнд хамгийн их сандарсан хүн нь Ц.Нямдорж байлаа.

Харамсалтай нь, эрх баригч МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр далимдуулан шинэчлэл хийх нэрээр шүүх засаглалыг өөрийн болгов. Ц.Нямдоржийн даалгавраар Улсын дээд шүүх өмнөх гурван шатны шийдвэрээ үгүйсгэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллав. Үндсэндээ Монголын шүүх засаглалын хувьд энэ шийдвэр эмгэнэл байлаа.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тухай хоёр жилийн өмнө, 2019 оны дөрөвдүгээр сард “Цадиг” нийтлэлдээ “…Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн… Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран, бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү!” хэмээн бичиж байсан юм. "ЦАДИГ" нийтлэлийг эндээс https://news.mn/r/2115521// уншаарай.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг батлан даалтад гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр болон Ц.Нямдоржийн энэхүү үйлдлийн талаар өнгөрөгч Баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юу гэж жиргэв!

-“Зоригийн Хэргийг Эрхлэх дарга -"Би ийм хэрэгтэй хүн, харав уу" гээд шарвалзаж суугаа. Хүмүүс бодит ойлголт авахад дөхөмтэй. Тэр хоёрын эрх, амь түүнд сонин байгаагүй. Цааз байсан бол Нэмкэ хамгийн түрүүн гүйцэтгүүлэх байсан. Одоо харин хэрэг ч үгүй, алуурчинч  үгүй болох вий дээ….”

– “…Өөрийгөө Хятад, МАН хоёрт үнэлүүлэх гэж 30 жил шазайж байна. Монголын аюулгүй байдал, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн эрлэг байх. "Үзэмт"ийн үндсэн ажил бас үүрэг. Монголын Тагнуулын байгууллага илрүүлээд удлаа. Цэнэгээ хариас авч төр улсыг самрах шиг аюултай хорлол Монголд үгүй”.

-Шалгаад дууссан гэж байсан. ЕС-ын хэвлэлийн төлөөлөгчийнх нь эрхэлж байсан сайт түрүүлж мэдээлжээ. Хятадад айлчлахад нь ОЭ-д хэрэг болоо юу!  Энхсайханд тулгасан заалт. Тохиолдол уу! Хэргийг эрхлэх дарга нь Зоригын алуурчдыг даалтад гаргаж байгаа гэл үү! Давхцал уу! Доромжлол уу!

Олны хүсэлтээр Даваа гаригт, одоогоос 2өдрийн дараа орой 19:00 хавьцаа болох байх. Clubhouse өрөөнд Баабарыг урьж, хуульч Мэргэн хөтөлж, Зоригийн аллага, Нямдоржийн үйлдэл, үйл явц, гаргалаа хөөрөлдөж суух бодолтой байна. Гэрийн эзний хувиар хоймортоо суугаад хүлээж байя.

23 жил  Ц.Нямдоржийн улс төрийн хэрэгсэл болсон С.Зоригийн аллагын талаар бодит үнэн, Ц.Нямдоржийн гаргаж буй үйлдэл, тэр захиалагч мөн үү эсвэл тагнуул уу гэх эргэлзээтэй олон асуудлаар өнөөдөр Clubhouse-т сонирхолтой хэлэлцүүлэг өрнөхөөр болжээ. Гадаадаас, дотоодоос, орон нутгаас, гэрээсээ ажлаасаа, автобус унаанд явж байхдаа ч энэхүү хэлэлцүүлэгт оролцох боломж нээлттэй. Ц.Нямдорж яагаад С.Зоригийн алуурчдыг сулласан бэ? Захиалагч нь Ц.Нямдорж мөн үү? Гэрч, сэжигтнүүд, энэ хэрэг дээр ажилласан хууль шүүхийнхны амь нас, аюулгүй байдлыг Монголын төр хамгаалж чадах уу?! Энэ бүх ээдрээтэй асуултад С.Зоригийн журмын нөхөд ямар хариулт өгөх нь сонирхол татаж байна.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж