Намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэнэ | News.MN

Намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэнэ

Намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэнэ

Намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан нам, Монгол ардын намын бүлгүүд Даваа гариг бүр хуралддаг уламжлалтай. Хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар саналаа нэгтгэх юм.

Энэ долоо хоногт УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг  хэлэлцэж байр, сууриа нэгтгэх  юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх заалтыг Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ хуульдаа оруулж өгсөн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд нь бүхэлд нь хориг тавьсан юм. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна хүлээлттэй байгаа бол эрх баригч МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй хэмээн үзэж байгаа юм байна.

УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ.

ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН: Тавдугаар сарын 18-ны Мягмар гаригт:

1.Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд /хаалттай/:

Хэлэлцэх асуудал:

  • Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл;
  • Бусад.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: Тавдугаар сарын 18-ны Мягмар гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлан;
  • “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн” /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
  • Бусад.

4.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

Тавдугаар сарын 19-ний Лхагва гаригт: 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 20-ны Пүрэв гаригт 10.00 цагаас 5 танхимаар биечлэн хуралдана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт.
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

Тавдугаар сарын 21-ний Баасан гаригт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж