30 гаруй жил хилсээр хоригдсон ах, дүү хоёрт 75 сая доллар олгоно

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

30 гаруй жил хилсээр хоригдсон ах, дүү хоёрт 75 сая доллар олгоно

30 гаруй жил хилсээр хоригдсон ах, дүү хоёрт 75 сая доллар олгоно

АНУ-ын Хойд Каролина мужийн шүүх хилсээр гүтгэгдэн, 31 жилийг шоронд өнгөрөөсөн ах, дүү хоёрт 75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Эх нэгтэй ах дүүс болох Хенри Макколум, Леон Браун нарыг 1983 онд 11 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутган, ялын дээд хэмжээ өгсөн байна. Хэрэг гарах үеэр Макколум 19, Браун 15 настай байсан бөгөөд тэд хоёул оюуны хомсдолтой аж.

Ах дүүст шоронд өнгөрүүлсэн жил бүрийн тоогоор нэг сая ам.доллар буюу тус бүрт нь 31 сая ам.доллар, нэмээд сэтгэл санааны хохиролд нь 13 сая ам.доллар олгохоор болжээ.

Тэд жинхэнэ алуурчин биш болох нь 2014 онд хийсэн ДНХ шинжилгээгээр тогтоогдон суллагдсан бөгөөд 2015 оноос хохирлоо барагдуулахаар тэмцэж эхэлсэн байна. Хууль хүчнийхэн өөрсдийгөө өмгөөлөх чадваргүй байдлыг нь ашиглан гэм буруугүй ах, дүүсийг ялласан гэж ар гэрийнхэн нь үзэж байв.

Шоронд байх хугацаанд Брауны сэтгэцийн эрүүл мэнд улам дордсон тул эмнэлгийн хяналтад шилжүүлж, ялыг нь бүх насаар хорих ялаар сольсон бол Макколум нь 31 жил цаазын ялтай хоригдож, Умард Каролина мужийн түүхэнд цаазын ялтай хамгийн удаан хоригдсон хүн болж байжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж