Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ | News.MN

Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

НЭМЭЛТ: 14:10 ЦАГ

Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байна.

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүхээс: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр, Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар


С.ЭРДЭНЭД БАЙГАА 9020 ДУГААРТАЙ ТАМГА ХҮЧИН ТӨГӨЛДӨР, ХУУЛЬЗҮЙН ЭТГЭЭДИЙГ ИТГЭМЖИЛНЭ ГЭЖ ШҮҮХЭЭС ҮЗЭЖ, АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААЛАА

Өмгөөлөгч Г.БАТБАЯР:

-Ц.Тувааны талынхан хуурамч тамга авсан гэж тайлбарладаг. Гэвч шинэ тамга байсан юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.4, 8.1.6 дахь хэсэгт зааснаар тамга тэмдгийг хаяж үрэгдүүлсэн, устгасан бол дахин шинээр авч болно гэсэн хуулийн зохицуулалттай. Үүнийг С.Эрдэнэ шууд хүсэлт гаргаснаар авах боломжтой. Шинээр авчихсан зүйлийг хуурамчаар үйлдлээ гэж үзсэнийг АТГ руу шилжүүлсэн. Ер нь 2021 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын X их хурал зарлагдсан. Хурал зарлагдахаас гурав хоногийн өмнөөс тамга өг, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэх мэдэгдэл шаардлагуудыг удаа дараа хүргэсэн. Гэтэл тухайн үйлдэлд ямар нэгэн байдлаар хариу үзүүлээгүй. Иймд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хүсэлт гаргаж, шинээр тамга авсан гэсэн үг. Гэтэл тамга шинээр авсны дараа тамга байна гэх маргаан үүсгээд байгаа юм. Тодруулбал, Ц.Туваан 115 тоот тамгаар нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг эрхзүйн үйлчлэлгүй, хууль ёсны хуульзүйн этгээдийг итгэмжлэх хүчин төгөлдөр бус гэж үзлээ. С.Эрдэнэд байгаа 9020 дугаартай тамга хүчин төгөлдөр, хуульзүйн этгээдийг итгэмжилнэ гэж шүүхээс үзэж, анхан шатны шүүх рүү буцаалаа.

"ТАМГАНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН"

Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:

-Ардчилсан намыг төлөөлж буй хүн өөрийн эрх мэдлийн хүрээнд тамга ашиглах хүсэлтээ УБЕГ-т хүргүүлсэн. УБЕГ-аас хуучин дардсыг хүчингүй болгож, шинэ дардас өгсөн. Өнөөдөр УБЕГ-ын захирамж хүчин төгөлдөр гэдгийг шүүхээс тогтоолоо. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Шинэ тамга гэж бидний нэрлээд буй дардсыг хүчин төгөлдөр бус мэтээр маргаж байсан асуудлыг шийдсэн гэсэн үг. Тамганы асуудал шийдэгдсэн тул намууд эвлэлдэн нэгдэх асуудлыг Ардчилсан намын хурлаар шийднэ. Аливаа иргэн шүүхэд ямар ч үндэслэлээр гомдол гаргаж болно. Харин төлөөлөх эрх бүхий М.Тулгат, О.Цогтгэрэл нарын асуудлыг шийдээгүй байна. Энэ талаар би байр суурь илэрхийлэхгүй. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байна.

Гуравдагч этгээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг шүүж буй шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ. Хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүх хурал нэг цагийн хугацаатай хойшилсон байна. Ерөнхий шүүгч захирамж гаргаж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан татгалзлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул шүүх хуралдаан үргэлжиллээ.

ЗАХИРГААНЫ ШҮҮХ АН-ЫН ТАМГАНЫ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан.

Яг одоо хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлаад байна.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшилсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН-ЫН ГИШҮҮН 2021-05-17 202.21.126.30

ИЧИЖ ҮХМЭРҮҮДЭЭ ОЛНЫ ӨМНӨ НҮҮР ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО. НААД АСУУДЛААРАА МАРГАХАА БОЛИОЧ.ТЭР АЛТАНХУЯГ ОДОО ЗОГСООЧ.

Avatar

Ард 2021-05-17 192.82.77.97

Энэ одоо ер нь юу болоод явчихав даа.
Шинээр тамга хийлгэхдээ хуучин тамгаа цагдаа дээр аваачиж өгөөд хүчингүй болгоод дахин шинэ тамга хийлгэдэг биш бид үү???!!!.
Яахаараа хуучин тамга нь байж байдаг тамганы үйлдвэрт чинь бүртгэл лавлагаа гэж байдаггүй юм уу??? Хаяж үрэгдүүлсэн биш яахаараа нэг байгуулагын тамга 2 ш бүүр хоёр хүн нэг нэг тамгатай байдаг билээ.
2 тамга ч хүчингүй хоёр дарга ч хүчингүй л юм байна.
Төрийн ажил нэг л их тамга.нэг олон гарыг үсэг болчихоод байх болж дээ

`

Avatar

Дло 2021-05-17 192.82.88.96

Ийм х***а манж санаааг ямар нь гаргаад байдаг юм бэ.Хор найруулах гэж алж өгдийн бнооо.Бодвол Элбэгдоржоос л гарах байх.Одоо наад Эрдэнэ даргатай АН гэдэг нам чинь хог болно за.Наад бах мэлхий байсан цагт хэнч дэмжихгүй.

Avatar

Зочин 2021-05-17 202.21.108.39

АН , Е/С ялагдвал намдаа жинхэн өөрчлөн байгуулалт хийж эв найрамдалтай хурлаа хийж 2хуваагдахгүй жинхэн ард түмний, олон улсын хэмжээнд хүрэх АН бий болоосой гэж ерөөе… Тулгат, Эрдэнэ 2 эр хүн шиг ажлаа өгөх биз. 2 хуваагдах ямар хор уршигтайг АН ын гишүүн бүр ойлгож, өөрсдийгөө дүгнэх биздээ. Танай намынханд амжилт хүсье….

Avatar

зочин 2021-05-17 66.181.161.60

За ашгүй дэ . Монголын хоёр толгой нам Увсчуудын гарт орох нь уу даа гэж айж байлаа шүү

Avatar

Зочин 2021-05-17 64.119.18.245

МАНгас үргэлж төрийн эрх барихгүй нь лавтай, АН гарч ирээд шүүхийг бүр мөсөн эдгээр бузар шүүгчдээс цэвэрлэх хэрэгтэй. Шүүгчид гэж үнэхээр бузар новшнууд юмаа….

Avatar

ХУУЛЬЧ 2021-05-17 192.82.64.190

ШҮҮХ УЛС ТӨРИЙН ДАРАМТ ,ШАХАЛТ БАС БУС БУРАНГУЙ АРГА ХЭЛБЭРЭЭС ХАМГААЛАХ ӨӨРИЙН ГЭСЭН ДАРХЛААТАЙ БОЛЖ ХУУЛИЙГ БОДИТОЙ ХАРЖ ,ХУУЛИЙГ ЗӨВ ОНОВЧТОЙ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН АРДЧИЛАЛД ӨШ ХОНЗОН ДУРААРААР ААШЛАХ ХУУЛЬГҮЙ ПОПОРДОХОД ТОМ СУРГАМЖ ӨГЧ ДЭЭ ,,,,,,,,

Avatar

АН-ын гишүүн 2021-05-17 59.153.114.166

2020 оны 7-р сард Туваанд Эрдэнээс гардуулсан тамганы дугаар АН-ыг анх УДШ-д бүртгүүлсэн тамганы дардас дугаартай тохирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй бөгөөд энд зөрүүтэй зүйл байваас Эрдэнэ анхнаасаа Туваанд хуурамч тамга гардуулсан болж таарна. Лавтай хэлэхэд Сонгуульд намаа ялагдуулсан дарга хариуцлага хүлээж огцрох нь АН болон бусад намын дүрэмд ч баталгаатай тусгагдаж мөрдөгдөж байгаа жишиг гэдгийг УДШ мэдэж хянамаарсан. Эрх баригчдад үйлчилж байгаа ёр нь энэ л дээ.

Avatar

Зочин 2021-05-17 139.5.216.144

АНамын тамгыг анх Дарь Сүхбаатар сийлсэн гэдэг байхаа.

Avatar

Зочин 2021-05-17 122.201.24.177

ЭРДЭНЭ СДАА ХААНААС МОДНЫ ҮРТЭС ОЛООД ТАМГА ШИГ ЮМ ХИЙЛГЭЭД БАРЬЦЫН? ЗА ТЭГЭЭД ХҮРЭЛСЭХ ЕӨК БОЛВОЛ ТЭГЭЭД МОНГОЛ ДУУС2 ХОЙД МОНГОЛЫН ИРГЭН БОЛОХДОО БЭЛДЭЦГЭЭГЭЭРЭЙ

Avatar

МӨӨГИЙ 2021-05-17 202.137.131.100

"АН" ГЭСЭН БАЙРНЫ ОРДЕР ХЭНИЙ НЭР ДЭЭР БАЙНА ТЭРНИЙ НЭР ДЭЭР Л БҮРТГЭЛТЭЙ БАЙНА Ш ТЭЭ ТҮР ХӨЛСӨЛСӨН ТУВААН БАЙР БУЛААЖ АВАХ ГЭЭД ДЭМИЙ ХЭ ХЭ ИЙМХЭН ХУУЛЬ МЭДЭХГҮЙ ИЧИГ БӨӨВӨӨ БОЛООД ЯАХАВ? ЭРДЭНЭ БАЙРНЫХАА ОРДЕРИЙГ ХЭНИЙ НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛНЭ ТЭР Л ЭЗЭН НЬ БОЛНО ХА ХА

Avatar

Иргэн 2021-05-17 64.119.26.202

Ан одоо үл ойлголцлоо дуусгаж шинэчлэлээ бодох хэрэгтэй. Асуудлаа дотооддоо шийдэж байх хэрэгтэй.

Avatar

melhii boliyoo 2021-05-17 126.182.199.227

Naad melhii chin Tubaand tamgaa ogood bsan bizde

Avatar

zochin 2021-05-17 203.91.115.251

Tubaan chini melhii shig haragddaggui biluu

Avatar

зочин 2021-05-17 203.91.115.251

Шүүх голоор зөв л шийдэж, Эрдэнэд амжилт хүсэх л үлдлээ

Avatar

Зочин 2021-05-17 66.181.161.44

Монголын шүүх МАНгасын аманд оржээ.

Avatar

Amar 2021-05-17 124.158.67.164

Одоо АН яаралтай нэгдэх асуудлаа нэг мөр шийдээч ээ.

Avatar

demjigch 2021-05-17 66.181.161.92

erhem gishuud ymar demii yum hiij baisnaa oilgoh bolowuu

Avatar

Зочин 2021-05-17 202.126.88.38

Монголын төрийг МАН хэрхэн самарч байгааг эндээс харагдаж байна. Өвдөг шороодчихоод тахимаа өгсөн бөх дараа жилийн наадмаар гарч ирээд би өнгөрсөн жил унаагүй, давсан юм шиг байна. Өнгөрсөн жилийн түрүүгээ нөхөж авна гэж хэлж байгаатай утга нэг тэнэг асуудал болж дээ. Монголын ард түмнийг тэнэг гэж бодож байвал эндүүрэл шүү

Avatar

ИРГЭН 2021-05-17 43.228.130.95

ШҮҮХИЙН ШШҮГЧИД НЬ ИЙМ АРЧААГҮЙ ХӨЛСНИЙ
БАЙХАД МОНГОЛД ШУДАРГА ЁС МӨРӨӨДӨХӨӨС ЦААШГҮЙ БОЛЖДЭЭ

Avatar

Зочин 2021-05-17 202.126.89.181

Халх Монголчууд нөгөө тэсо-гийн баяд этгээдэд ардчилалаа алдахгүй байх нь чухал.

Avatar

Зочин 2021-05-17 139.5.216.144

АНамын тамгыг анх Сүхбаатар сийлсэн гэдэг байхаа.

Avatar

Nar 2021-05-17 103.26.194.30

Shuuh huuli durem gej iim l bh estoi doo

Avatar

Irgen 2021-05-17 103.26.194.232

Zov shiidver bna. Ingej boon ajil tovog bolj, ner toroo unagaj bh hereg bmaargui yum. Odoo namiinhaa ev negdliig sain behjuuleh heregtei.

Avatar

Зочин 2021-05-17 64.119.23.26

Huuk eok bolohiin tuld buh argaa hereglej bna

Avatar

Зочин 2021-05-17 202.126.89.121

Туваан, Тулгат нар нэгдээд хүчирхэг АН байгуулагдлаа.

Avatar

Х 2021-05-17 192.82.70.205

Эрдэнэ даргад баяр хүргэе! Одоо намаа яаралтай бэхжүүл! Монгол Улсын Ерөнхийлөгч заавал болох ёстой шүү!

Avatar

Ганбаа 2021-05-17 66.205.4.66

За тэгээд нэг талдаа гарсан нь болж дэ. Баттулга, Туваан нар нь өөр шинэ нам байгуулаад гарсан нь дээр биз.

Avatar

Зочин 2021-05-17 66.181.161.44

Бах вангийн тамгыг хүрэлсүх сийлж өгсөн билээ.

Avatar

Зочин 2021-05-17 51.77.39.255

Болж болж хуультай улс гэж ийм баймаар одоо бүр нам дээрэмждэж авдаг асуудал гарч ирсэн байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж