Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

НЭМЭЛТ: 14:10 ЦАГ

Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байна.

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүхээс: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр, Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар


С.ЭРДЭНЭД БАЙГАА 9020 ДУГААРТАЙ ТАМГА ХҮЧИН ТӨГӨЛДӨР, ХУУЛЬЗҮЙН ЭТГЭЭДИЙГ ИТГЭМЖИЛНЭ ГЭЖ ШҮҮХЭЭС ҮЗЭЖ, АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААЛАА

Өмгөөлөгч Г.БАТБАЯР:

-Ц.Тувааны талынхан хуурамч тамга авсан гэж тайлбарладаг. Гэвч шинэ тамга байсан юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.4, 8.1.6 дахь хэсэгт зааснаар тамга тэмдгийг хаяж үрэгдүүлсэн, устгасан бол дахин шинээр авч болно гэсэн хуулийн зохицуулалттай. Үүнийг С.Эрдэнэ шууд хүсэлт гаргаснаар авах боломжтой. Шинээр авчихсан зүйлийг хуурамчаар үйлдлээ гэж үзсэнийг АТГ руу шилжүүлсэн. Ер нь 2021 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын X их хурал зарлагдсан. Хурал зарлагдахаас гурав хоногийн өмнөөс тамга өг, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэх мэдэгдэл шаардлагуудыг удаа дараа хүргэсэн. Гэтэл тухайн үйлдэлд ямар нэгэн байдлаар хариу үзүүлээгүй. Иймд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хүсэлт гаргаж, шинээр тамга авсан гэсэн үг. Гэтэл тамга шинээр авсны дараа тамга байна гэх маргаан үүсгээд байгаа юм. Тодруулбал, Ц.Туваан 115 тоот тамгаар нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг эрхзүйн үйлчлэлгүй, хууль ёсны хуульзүйн этгээдийг итгэмжлэх хүчин төгөлдөр бус гэж үзлээ. С.Эрдэнэд байгаа 9020 дугаартай тамга хүчин төгөлдөр, хуульзүйн этгээдийг итгэмжилнэ гэж шүүхээс үзэж, анхан шатны шүүх рүү буцаалаа.

"ТАМГАНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН"

Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:

-Ардчилсан намыг төлөөлж буй хүн өөрийн эрх мэдлийн хүрээнд тамга ашиглах хүсэлтээ УБЕГ-т хүргүүлсэн. УБЕГ-аас хуучин дардсыг хүчингүй болгож, шинэ дардас өгсөн. Өнөөдөр УБЕГ-ын захирамж хүчин төгөлдөр гэдгийг шүүхээс тогтоолоо. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Шинэ тамга гэж бидний нэрлээд буй дардсыг хүчин төгөлдөр бус мэтээр маргаж байсан асуудлыг шийдсэн гэсэн үг. Тамганы асуудал шийдэгдсэн тул намууд эвлэлдэн нэгдэх асуудлыг Ардчилсан намын хурлаар шийднэ. Аливаа иргэн шүүхэд ямар ч үндэслэлээр гомдол гаргаж болно. Харин төлөөлөх эрх бүхий М.Тулгат, О.Цогтгэрэл нарын асуудлыг шийдээгүй байна. Энэ талаар би байр суурь илэрхийлэхгүй. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байна.

Гуравдагч этгээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг шүүж буй шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ. Хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүх хурал нэг цагийн хугацаатай хойшилсон байна. Ерөнхий шүүгч захирамж гаргаж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан татгалзлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул шүүх хуралдаан үргэлжиллээ.

ЗАХИРГААНЫ ШҮҮХ АН-ЫН ТАМГАНЫ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан.

Яг одоо хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлаад байна.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшилсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж