Жуулчид зураг авахуулах гэснээс болж долоон хүн нас баржээ | News.MN

Жуулчид зураг авахуулах гэснээс болж долоон хүн нас баржээ

Жуулчид зураг авахуулах гэснээс болж долоон хүн нас баржээ

Жуулчид зураг авахуулах гэснээс болж долоон хүн нас баржээ

Индонезэд аялж явсан жуулчид Жава аралтай зураг даруулахаар хошуурцгаажээ. Харамсалтай нь, тэдний сууж явсан завины даац хэтэрсний улмаас хөмөрч, долоон хүн нас баржээ.

Цагдаагийн ахмад Ахмед Лутфигийн хэлснээр, завин дээр явсан 20 хүн хамтдаа зураг даруулахаар нэг талдаа бөөгнөрсөн байна. Энэ нь даац хэтрүүлэн хүн тээвэрлэж байсан завь хөмрөх гол шалтгаан болжээ. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, 11 хүний амийг аварч, долоон хүний цогцсыг олсон бөгөөд хоёр хүнийг эрэн хайсаар байгаа аж.

Тус улсын эрх баригчид завьтай аялал зохион байгуулсан хүмүүсийг хэтэрхий хайнга ажилласан хэмээн буруутган хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь хөмөрсөн завийг 13 настай хүүхэд жолоодож явсан гэх гэрчийн мэдүүлэг бий аж.

Ойролцоогоор 17 мянган аралтай Индонезэд аюулгүйн стандарт хангалтгүйгээс болж завь хөмрөх, живэх зэрэг осол энгийн үзэгдэл мэт болжээ. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард хоёр завь хөмөрч, 16 загасчин осолдсоны гурвынх нь цогцсыг олсон боловч үлдсэн 13 нь одоо болтол олдоогүй байгаа аж. Мөн нэгдүгээр сард гадаадын 20 ажилчин тээвэрлэж явсан завь хөмөрч, 10 хүн ор сураггүй алга болжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-17 122.201.22.212

жава аралтай зураг даруулах гэж хошуурцгаасан гэнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж