(МОНГОЛЫН МСС)
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
- Дуусах цаг, огноо: 2021 оны 5 дугаар сарын 31-ний 17.00 цаг
- САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн үүрэг
Санхүүгийн мэргэжилтэн нь Санхүүгийн захирлын удирдлага дор Монголын МСС-ийн санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцож ажиллах бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МСК-ын холбогдох дүрэм журам, удирдамжийн дагуу Монголын МСС-ийн улирлын болон жилийн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, өдөр тутмын санхүүгийн гүйлгээг хянах, гүйцэтгэх, зардал болон үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн баримт бичгийг нэгтгэх, хянах, хугацаат тайлан боловсруулах болон шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажил үүрэг
- Монголын МСС-ийн Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөө, МСК-ын зардлын зарчим болон санхүүгийн холбогдох бусад дүрэм журмыг хэрэгжүүлэх.
- Улирлын санхүүжилт, зарцуулалтын төлөвлөгөөг бэлтгэж, батлуулах.
- Төсвийн төсөл, санхүүгийн төсөөлөл боловсруулах.
- Монголын МСС-ийн удирдлага, ажилтнуудад санхүүгийн хариуцлага, зардлын зарчимтай холбоотой аливаа асуудлаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх.
- Монголын МСС-ийн ажилтнуудын цалин тэтгэмжийн тооцоог холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх.
- Санхүүгийн хугацаат тайлангуудыг боловсруулж, зарцуулалтад дүн шинжилгээ хийх.
- Төсвийн зарцуулалтыг батлагдсан төлөвлөгөө, төсөв, санхүүгийн холбогдох дүрэм журмын дагуу гүйцэтгэх.
- Төсөв, өдөр тутмын гүйлгээнд хяналт тавьж, илүү болон дутуу зарцуулалттай холбоотой асуудлуудыг урьдчилан харж, хэрхэн засч залруулах саналаа удирдлагад тухай бүр хүргэх.
- Гүйлгээний баримт бичгийн бүрдлийг хянаж, үнэн зөв, бүрэн байдлыг хангах.
- Хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлийг зохих ёсоор хөтөлж сар, улирал, жил бүр шинэчлэх.
- Санхүүгийн үйл ажиллагааг зохих ёсоор баримтжуулж, цэгцтэй бүртгэл хөтлөх.
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
- Санхүү, нягтлан бодох, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
- Мэргэшсэн нягтлан бодогч болон түүнтэй адилтгах бусад зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Санхүүгийн удирдлагын чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан. Төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагад ажиллаж байсан, эсхүл тэдгээртэй хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
- Microsoft Excel програм хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн програм хангамж ашиглаж байсан туршлагатай.
- Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
- Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох өргөдөл (Cover Letter,) дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 6 дугаар сарын 7-ны дотор холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Холбоотой мэдээ