Цол хүртсэн бөхчүүдэд цолыг нь бус цолны батламж олгоно

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Цол хүртсэн бөхчүүдэд цолыг нь бус цолны батламж олгоно

Цол хүртсэн бөхчүүдэд цолыг нь бус цолны батламж олгоно

Монголын үндэсний бөхийн холбооноос боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулах үндэсний бөхтэй хамааралтай нэмэлт, өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам

  • 2.3. Үндэсний их баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.
  • 2.3.1 Тэмдэглэлт ой тохиож байгаа аймгийн наадмын товыг Засгийн газар, сумын ойн товыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтооно.

6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

  • 6.1. Баяр наадам зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга тус тус олгоно.
  • 6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг олгоно.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

  • 7.1. Улсын баяр наадамд 10 жил тутам тэгш ойг давхцуулан 1024 бөх, тэгш ой тохиогоогүй баяр наадамд 512 бөх барилдана.
  • 7.2 Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:
  • 7.2.1. Тав давсан бөхөд улсын начин;
  • 7.2.2. Зургаа давсан бөхөд улсын харцага;
  • 7.2.3. Долоо давсан бөхөд улсын заан;
  • 7.2.4. Найм давсан бөхөд улсын гарьд;
  • 7.2.5. Ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
  • 7.2.6. Улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
  • 7.2.7. Улсын аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
  • 7.2.8. Улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга;
  • 7.2.9. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл ээлжит чимэг;
  • 7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 10 давж түрүүлбэл улсын аварга,
  • 7.2.11. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын аварга;
  • 7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга;
  • 7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын даян аварга;
  • 7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга;
  • 7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл улсын дархан аварга цол олгоно.
  • 7.2.16. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын даян аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын дархан аварга цол олгоно.
  • 7.4. Аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 7.4.1. Аймгийн баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.
  • 7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харьяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.
  • 7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
  • 7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтонгуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлнэ.
  • 7.9.2. Энэ хуулийн 7.2.10, 7.2.11, 7.2.12, 7.2.13, 7.2.14, 7.2.15, 7.2.16-д заасан барилдаанд хоёр бөх ижил цол хүртэх магадлалтай бөгөөд хуулийн 7.9.1. заалтаар эрэмбэлнэ.
  • 7.9.3. Аймаг, сумын наадмын тэгш ойн жил ба тэгш ой тохиогоогүй жилүүдэд барилдаж ижил цол авсан бөхчүүдийг эрэмбэлэхдээ давааг харгалзахгүй, цол авсан оноор эрэмбэлнэ.
  • 7.10. Бөхийг цол амжилтаар нь эрэмбэлэх бөгөөд 2003 онд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай” хууль батлагдсан өдрөөс өмнө цол авсан бөхчүүдэд энэ заалт хамаарахгүй болно.

10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны дөрөв ба түүнээс дээш давсан бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг допингийн /допингийг сэргээш гэж орчуулсан нь утга зүйн хувьд оновчгүй байгаа тул Олон улсад хэрэглэж байгаа нэрээр оруулах санал/ шинжилгээнд заавал оруулна.

14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж