Ньюс хөтөч: УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Ньюс хөтөч: УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Ньюс агентлаг 2021.05.17-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ

УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.

-Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

-Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Ажлын хэсгийн хуралдаан:

14.00 ЦАГТ

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

11.00 ЦАГТ

ЭМЯ-наас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийнэ.

15.00 ЦАГТ

ХЭҮК-оос "Иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө" цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж