Туркийн иргэд Covid-19-өөс бус, өлсгөлөнгөөс айж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Туркийн иргэд Covid-19-өөс бус, өлсгөлөнгөөс айж байна

Туркийн иргэд Covid-19-өөс бус, өлсгөлөнгөөс айж байна

Турк улс Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш хамгийн хэцүү цаг үетэй нүүр тулж байгаа ажээ. Тус улсад аялал жуулчлалын улирал эхэлсэн ч Туркийн иргэдийн амьдрал хүндхэн байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй юм. Халдварын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас олон хүн орлогогүй болж, их хэмжээний өр хуримтлагдан, амьд үлдэхийн тулд хууль зөрчихөд ч бэлэн байгаа аж.

Стамбулын Балат хороололд киви зардаг, 40 настай Мурат “Бид Covid-19-өөс бус, өлсгөлөнгөөс айж байна. Эрх баригчдад хичнээн хүн үхэх нь хамаагүй. Юу ч тохиолдсон ихэвчлэн ядуучууд л хохирч байна” хэмээн ярьжээ.

Туркэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур өдөрт 60 мянган хүн вирусийн халдвар авч, сарын сүүлээр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр нас баралтын тоо хамгийн дээд цэгтээ хүрсэн аж. Тус улсын эрх баригчид цар тахлын энэхүү хүнд нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоожээ.

Хатуу хөл хорионы хүрээнд кафе, зоогийн газруудыг хааж, иргэддээ хот хооронд зөвшөөрөлгүй зорчихыг хориглосон байна. Гэвч гадаадын жуулчдад хорио цээрийн дэглэм үйлчлээгүй нь туркчүүдийн дургүйцлийг ихэд төрүүлжээ. Учир нь далайн эрэг дээр нутгийн иргэд усанд сэлснийхээ төлөө торгуулж байсан бол жуулчид тааваараа амарч байсан аж.

Эх сурвалж: ЛЕНТА.РУ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж