Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнг баривчлав (2015.05.21)

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнг баривчлав (2015.05.21)

Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнг баривчлав (2015.05.21)

“News” агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1947.05.22 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байгуулагдав.

1960.05.23 БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар Бээжин хотноо 1956 оны наймдугаар сарын 29-нд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ”-ний эцсийн хувилбарыг хэлэлцэн, гарын үсэг зурав. Энэхүү гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болжээ.

1964.05.22 БНМАУ, Швейцарын холбооны улстай дипломат харилцаа тогтоов.

1979.05.17 “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагджээ.

1981.05.21 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1981 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1992.05.17 Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.

2003.05.22 Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Төрийн ордноо Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад явдлын яамны дэд сайд Ван И-г хүлээн авч уулзжээ.

2013.05.21 Лениний музейн үзмэр болон бүртгэлийн дэвтэр хулгайд алдагдсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхлэв.

2015.05.21 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспорттой олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэжээ.

2015.05.21 “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчлав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж