Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна | News.MN

Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна

Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна

Уншигч та бүхэнд Зүүн Өмнөд Азийн улс орнуудын улс төр, нийгэм, соёлын талаар мэдээ, нийтлэл бэлтгэдэг “The Diplomat” сэтгүүлд гарсан, удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол Улс зургадугаар сарын 9-нд 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш найм дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд улс төрийн амьдрал эрс хөдөлгөөнд орж эхэлжээ. Улс төрийн туйлшрал, шүүхийн шийдвэрүүд, Ерөнхийлөгчийн зарлигууд, намуудын хуваагдал, нэгдэл гээд Монгол Улсад институцчлэгдсэн намын тогтолцоо урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр тогтворгүй болоод байна. Байдал энэ чигээрээ үргэлжилбэл тус улсад ардчилал гэнэтийн уналтад орох нь.

1990 оны хувьсгалаас өмнө Монгол Улс Ерөнхийлөгчтэй байж үзээгүй. Тухайн үеийн Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга асан Пунсалмаагийн Очирбатыг парламент Ерөнхийлөгчөөр томилж, тэрбээр Монголын анхны Ерөнхийлөгч болсон.

Урт удаан, хатуу хэлэлцээ хийсний эцэст, хоёр жилийн дараа ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох боломжтой болов. П.Очирбат нь 1993 оны зургадугаар сарын 6-ны өдөр 60 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм.

Америкт суурьшсан, Испанийн эрдэмтэн Хуан Линц “Ерөнхийлөгчийн засаглалын аюул” (1990) хэмээх маш чухал нийтлэлээ хэвлүүлснээс хойш эрдэмтэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тулгарч болзошгүй асуудлуудад ихээхэн анхаарах болжээ. Саяхан Фридрих Эбертийн сангаас гаргасан бодлогын баримт бичигт Испанийн өөр нэгэн эрдэмтэн (энэ баримт бичгийн зохиогчдын нэг) мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн эрсдэлийн талаар анхааруулжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль нь намын тогтолцоог хуваах, туйлшрахад хүргэж болохыг онцлон тэмдэглэв. Эдгээр асуудлууд орчин үеийн Монгол Улсад ажиглагдаж байна.

НАМЫН ТОГТОЛЦООНЫ ХУВААГДМАЛ БАЙДАЛ

Ерөнхийлөгчийн албан тушаал  шууд бодит эрх мэдэлгүй байдаг Монгол шиг улс орнуудад ч гэсэн улстөрчдийн хамгийн дээд хүсэл мөрөөдөл нь Ерөнхийлөгч болох байдаг. Төрийн тэргүүн болох гэсэн санаа нь бүтэлгүйтсэн, нэр дэвшээд ялалт байгуулаагүй улстөрчид дахин өрсөлдөхийн тулд шинэ нам байгуулах тохиолдол байдаг.

Үүний тод жишээ бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Монгол ардын нам (МАН)-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Ардчилсан намын нэр дэвшигчид ялагдсаны дараах үйл явдал юм.

Тэрбээр өөрийн ялагдлаа МАН-ын удирдагчдад тохож, өөрийг нь дагагч хэсэг парламентын гишүүдтэй хамт МАХН-ыг байгуулж, өрх тусгаарласан. Хамгийн сонирхолтой нь, ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хоёр нам дахин нэгдэх гэж байна.

НАМЫН ИНСТИТУЦЧЛЭЛ: ФРАКЦИОНАЛИЗМ

Ерөнхийлөгчийн сонгууль нь хувь хүний ​​шинж чанарыг илүү харуулах хандлагатай байдаг бөгөөд энэ нь эргээд хуваагдалтай, шинэ, сул дорой улс төрийн намуудыг бий болгодог.

Ялангуяа намууд нь аль хэдийнэ фракцид хуваагдсан Монгол шиг улс орнуудад илүү их тохиолддог үзэгдэл.  Ардчилсан нам (АН) дотор үүсээд байгаа дотоод маргаан нь фракцууд нам доторх тогтворгүй байдлыг бий болгож буйн маш том жишээ юм. Мөн 2010 онд МАН хоёр хуваагдаж, МАХН байгуулагдсан.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших гэсэн оролдлого нь АН-ын өнөөгийн асуудлын гол зангилаа гэж хэлж болно. Түүний талыг баримтлагчид болон АН-ын дарга асан С.Эрдэнийн талыг баримтлагч нарын хооронд хагаралдаан үүсээд байгаа билээ.

Дэлхийн ихэнх хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудаас ялгаатай нь Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвших ёстой байдаг. Үүнээс л асуудал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болох үедээ намаасаа татгалзахаас аргагүй болоод дахин сонгогдохын тулд эргээд намдаа асуудал үүсгэдэг гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн улс төрийн намуудын “хараал” болж хувирч байгааг АН-ын хуваагдал харуулж байна. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинийн хэлсэнчлэн “Нэр дэшигч нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход нам хамгийн их хохирдог” аж.

Монгол Улсын гол сөрөг хүчин болох АН доторх хуваагдмал байдал нь Дээд шүүх хоёр фракцаас сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг няцаахад хүргэсэн. Энэ нь МАН-ын хувьд завшаан болсон гэж хэлж болно.

ТУЙЛШРАЛ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн туйлшрал дээд цэгтээ хүрдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сөрөг пи-ар, хэт популист сурталчилгаагаар тодорхойлж болно.

Х.Баттулгын хувьд 2017 оны сонгуулийн кампанит ажлын гол уриа нь “Монгол ялна” байв. Энэ бол популист пи-арын сонгодог жишээ.

Тэрбээр энэ уриа үгээрээ өөрийн гол өрсөлдөгч, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг “цэвэр” монгол хүн биш гэсэн сөрөг сурталчилгаа хийсэн. 2017 оны сонгуулийн үеэр үзэл баримтлал, бодлого гэдэг зүйл хөсөр хаягдаж, улстөрчдийн хувийн дайралт, сонгогчдын туйлшрал дээд цэгтээ хүрсэн. Одоогийн Ерөнхийлөгч болон МАН-ын хооронд үүсээд буй нөхцөл байдал нь мөн л Ерөнхийлөгчийн сонгууль улс оронд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг харуулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ

Ерөнхийлөгчийн сонгууль бас Засгийн газрыг тогтворгүй байдалд хүргэж, намын тогтолцоог өөрчилж болзошгүй юм. У.Хүрэлсүхийн огцролт бол үүний хамгийн ойрын жишээ юм. Улс орны эрх мэдлийг бараг бүтнээр нь атгаж, МАН парламентад хэт олонх болсон үед У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох болсон нь “хачирхалтай” шийдвэр байв. Ингэснээр түүний Засгийн газар Монголын ардчиллын түүхэн дэх хамгийн богино хугацаанд оршин тогтносон Засгийн газар болсон юм.

Гэхдээ түүний огцролт зүгээр л нэг шалтаг байсан нь тодорхой болж, гол зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байсан нь удалгүй ойлгомжтой болсон.

Ерөнхийлөгчийн сонгууль, эсвэл эрх баригч намуудын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй Засгийн газрын танхим өөрчлөгдөх тохиолдол өмнө нь ч гарч байсан. Парламентын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль ойрхон болдог тогтолцоо нь шинээр байгуулагдсан Засгийн газрууд Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөний золиос болж, улс төрийн үймээн дэгдэх гол хүчин зүйл болдог. Хэрэв У.Хүрэлсүх ялагдвал дээрх жишгийн дагуу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч мөн удаан оршин тогтнох боломжгүй болно.

ДҮГНЭЛТ

Эрдэмтэд улс орны төрийн тэргүүнийг сонгох сонгууль ардчилалд нь аюул заналхийлдэгийг нотолсоор байна. Тархай бутархай байдал, улс төрийн намуудын сулрал, намын тогтолцооны тогтворгүй байдал, Засгийн газрын тогтворгүй байдал, ард түмний туйлшрал зэрэг нь чухам Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л дээд цэгтээ хүрдэг. Ийм байдал ялангуяа шинэ тутам хөгжиж буй ардчилалтай орнуудад ихээхэн ажиглагддаг. Дээрх бүх жишээнээс дүгнэхэд, Монгол Улсад тэнцвэртэй, хяналттай парламентын засаглалын хэв шинж алдагдсан нь харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгогч 2021-05-17 192.82.82.92

Парлөментийн засаглалтай улс хэзээ ч дарангуйлж чадахгүй. Сонгууль чиэь өөрөө буруу яваагаа ойлгоогүй л бна уу даа. Ард түмнээс сонгогдсон гэж яриад бичээд байх юм. Нам нэг нэг хүн гаргаад л бид дэвшүүлж буй программын уншаад нэгийн заавал сонгож бна. Энэ намуудын сонголтоор явуулж буй сонголт. Намаасаа татгалзсан гэж ард түмээдээ ойлгуулдаг. Ажил ам нь зөрсөөр л бна.

Avatar

Ajaa taij 2021-05-17 202.9.46.250

Nuhtsul baidal iim l baigaa dupp gishuud poporkuud mori unasan tolgoigui hun boltsgooj bulchin boslogo samuund irgediig turhirch baigaa ni baataraa zaluu dargaa usdej huuj tuuj buigaar ertuntsud shivshgee delgen haruulsan.

Avatar

Tugs 2021-05-17 202.9.41.2

Сүрхий, зөв дүгнэсэн бн.

Avatar

Зочин 2021-05-17 202.21.108.178

ТЭГСЭН БАЙНА

Avatar

Зочин 2021-05-17 59.153.112.49

Халхын төр хазгай хэлтнээс засгаа хамгаалах тэмцэл байж ч магадгүй.

Avatar

Иргэн 2021-05-17 49.0.142.98

Ишш, энэ улс үндсэн хуультай, тэр тогтоосон журмаар явах нь хамгийн шудрага /УИХ батлав/, хоёр намыг нь хаглаад, ардчиллын төлөө байгаа /эд яг тэмцэж чадаж байгаа юу/ гэж байгааг нь хаглаад, ингээд нэг хагартай жижиг улс л байгаа юм аа даа, тэгээд үүнийг батлаад байгаа эрдэмтэд агуу, эрдэмтэд ээ: үйл явц яг ийм зургаар байгаа юм уу??????? тийм мэт боловч үгүй ч байх бий, тал талаас нь харсан бол асуудал нь чухал л даа, нэг юм дутаж…

Avatar

Батый 2021-05-17 202.131.230.50

Үнэхээр эрсдэлд орлоо. Гэхдээ МАН-ын зохион байгуулалттайгаар, зохиомлоор АН-ын 2 тамга бий болгож, АН-ыг хагарсан байдалтай харагдуулах жүжиг дэглэн, үүндээ ҮХЦ, Улсын дээд шүүх, АТГ г.м. бүх хүчний байгууллагуудын татан оролцуулж байгаа нь Монголын ардчиллыг булшлах оролдлого гэж үзэхээс өөр аргагүй. Мөн энэ нь МАН-ын зүгээс төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах ээлжит довтолгоо болж байна.

Avatar

Ajaa taij 2021-05-17 202.9.46.250

Buruugaa busdad b** chih. Dupp tolgoigoo s***.poporkuudaa.

Avatar

Зочин 2021-05-17 66.181.160.38

mongolchuud baigaliin baylagdaa ezen bolj mongo huuldeggui erh medel alban tushaal huuli durmiig mongoor uneldegui hudlaa yrij hulgai hiideggui uls ornoo hogjuulj ard irgedee taivan amgalan amidrah nohcliig burduulj chadah tiim uls toriin huchin heregtee hudlaa ardachlal yrsan hulhi nam hereggui

Avatar

эрчим 2021-05-17 103.29.144.173

Сонгодог парламентын жишгээр ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хэрэгтэй.Билэг тэмдгийн ерөнхийлөгч ард түмний эю нэгдлийн билэгдэл гээд л

Avatar

зочин 2021-05-17 202.126.89.104

Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг ор тас устгаж хаяах хэрэгтэй . Үхэр Монголчуудад өндөр албан тушаал зохихгүй

Avatar

Зочин 2021-05-17 202.131.230.218

Женко гэж нэг н**ш ер нь юу хийсэн гэж дахиж сонгогдох гээд байдий ерөнхийлөгчөөс буугаад хаачхаа мэдэж байгаад болоод тэгж байгаа юм. Ернь ардчилсан намд ганц гялтайх гэрэл нь Зориг агсан байсан юм наадуул чинь өөрсдөө нухцан

Avatar

Иргэн 2021-05-17 192.82.80.20

Үнэн ш дээ энэ бүх болж буй үйл явдал АН н хуваагдал,1 сарын засаг огцруулсан жагсаал цуглаан,МАН г тараах гэсэн оролдлого,ОТ н гэрээг өөрчлөх санаачлага Ганбаатарын өлсгөлөн,шүүхийн асуудлууд ,саяын жүжигчилсэн өлсгөлөн.вакцины эсрэг дайралт энэ бүх үйл явдал улс төрийг Баттулга зохион байгуулж байгаа энэ хүн одоо карьер нь дуусах гээд ийнхүү намаа самарлаа бусдын намыг самрах төрийг самрах улс орныг самрах оролдлого хийж үхэн хатан дайрч байна

Avatar

Иргэн 2021-05-17 64.119.27.22

АН нь ардчиллыг бус анархизмыг, авилгачдыг төрүүлэгч болж хувирсан. Ялзарсан, дампуурсан. Үүний илрэл нь энэ эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл, зодоон. АН – залуус нь цоо шинээр бүтээ. Хуучны хогийн хулгайчуудын цөмийг нь зайлуул. Тэгсэн цагт дэмжлэг авна.

Avatar

Zochin 2021-05-17 185.253.121.5

МАН ХҮНамаар дамжуулан ҮХЦ дээр албаар маргаан үүсгэн хууль бус дүгнэлт гаргуулж УИХ бүх хуулиа зөрчөөд нэр дэвших эрхийг нь боомилж, ганц хүний эсрэг хууль гаргасандаа ичих хэрэгтэй ш дээ! Юундаа нэг хүнээс айсан юм? Хариулт нь ч маш тодорхой. 4 жилийн хугацаанд авилгал хээл хахуультай тэмцэн шударга ёс гэж байдгийг сануулан шүүхийг бужигнуулж, зарим нь зугтаж, зарим нь амиа хорлосноос авахуулаад бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлсэн нь эх орноо зарж иддэг нохдуудад таалагдаагүй юм.

Avatar

Зочин 2021-05-17 202.179.24.106

ergeed chuchirchegjine ,bid ardchillaa chamgaalna er aldachgui, iimd ev negdel baichad l bolloo

Avatar

ИРГЭН 2021-05-17 203.169.48.150

Монголын ардчлал хэсэг бүлэг луйварчдын хоол болсон.

Avatar

Amar 2021-05-17 124.158.67.164

АН үзэл бодол гэх үнэт зүйлийнхээ оронд албан тушаалд очиж авч идэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл болчихсон учраас л байнга хагаралтай байдаг.Гол учир нь энэ.Иймээс үүнийгээ өөрчлөхгүй бол цагийн эрхээр зүгээр л сөнөнө.Сөнөнө ч юу байхав сөнөж байна.

Avatar

Зочин 2021-05-17 43.242.242.59

Ардчлал гэдгийн АН гэж ойгоцгоогоод бас яриад байна. Монголын ардчилал бол ганцхан АН биш ээ. өөрсдөө албан тушаалын төлөө талцчихаад Монголын ардчилал талцлаа гэж ярьж болохгүй. Ардчиллыг ганцхан АН өмчлөхгүй

Avatar

Зочин 2021-05-17 202.126.89.17

Yag tiim. Ardchilsan nam ni yadaj baihad todood ardchilal ch baihgui. Butehgui garuudiin tsuglaan naachihsan. Engiin gishuud ni gomddog l baih daa.

Avatar

зочин 2021-05-17 59.153.86.26

Тэгээд МАН ардчилал болохуу Та нарыг хятадын хамар доор барьж өгнө Монголын хувьд АРДЧИЛАЛ ГЭДЭГ БАЛ цэвэр баруун төвийн үзэл баримтлалтай гуравдагч хөршийн харилцааг дэмждэг ,Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирж чаддаг ,Хөрөнгө оруулалтын баталгааг нь хангаж чаддаг ,Хоёр хөрштөйгөө эн тэнцүү дипломат бодлого явуулж ,ярилцаж чаддаг тийм л намуудийг хэлнэ дээ ,Жинхэнэ ардчилагчидыг шоронд төрийн өмнөөс ажил хийсэнийх нь төлөө ,УИХ-н шийдвэрээр аил хийсний төлөө хорьсон

Avatar

Зочин 2021-05-17 185.253.121.5

Мангарт! Дан эх орноосоо урьсан авилгачдыг шоронд хийх нь зөв! Баттулга шиг үр бүтээлтэй ажилласан Ерөнхийлөгч байгаагүй юм шүү. Сэтгүүлч нар үнэний талд байх ёстой байтал нэг талыг барьсан захиалгын нийтлэлшүү юм бичихээ болимоор юм. Эргэцүүлж бодох толгой, ичих булчирхай алга уу?! Ганц хүний эсрэг шүү! Баримт байгаа бол гаргаад тавь, байхгүй бол амьтаны толгой угаахаа больж үз.

Avatar

Зочин 2021-05-17 66.181.176.121

Ардчилал гэдэг бол баячуудын засаглал . Ардчилал нэрийг түүний механизмыг ашиглаж албан тушаалд очих,өөрсддөө ашигтай өгөөжтэй,сайхан нэртэй ,тогтоомж гаргах, элдэв аргаар хөрөнгөжих, идэж уух, баяжих явдал.Тэгээд тэд өөрсдийгөө элитүүд гэж өргөмжлөнө. Нийгмээс тасрана. Бусдыг дорд үзнэ. мөлжинө.Өөрсдөөс нь өөр хүмүүс төрийн чухал албанд өрсөлдөж боломжгүй нөхцөл бүрдүүлнэ. Ард нийтээр төрөө байгуулдаг мэт дүр эсгэнэ. Нийгмийг хуурна.Иргэд ч үүнд үнэмшин учиргүй туйлширна.

Avatar

Зочин 2021-05-17 203.91.115.55

Эрхэм сэтгүүлч ээ, "Сионы мэргэдийн протоколууд" гэж бий. 1905 хэвлэгдсэн аж. Тэнд манай өнөөгийн үндсэн хууль, тогтолцоо тэр чигээрээ байгаа. Их сонин бодол буух вий.

Avatar

Amar 2021-05-17 124.158.67.164

АН нам үзэл бодол гэх үнэт зүйлийнхээ оронд албан тушаалд очиж авч идэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болчихсон учраас л байнга хагаралтай байдаг.Гол учир нь энэ.Иймээс үүнийгээ өөрчлөхгүй бол цагийн эрхээр зүгээр л сөнөнө.Сөнөнө ч юу байхав сөнөж байна.

Avatar

Зочин 2021-05-17 192.82.78.103

Монголын улс төрийн байдал, ахуй амьдрал, массын сэтгэхүйг мэддэггүй хүн, эсвэл дотоодын хэн нэгний захиалгаар л бичсэн юм шиг санагдлаа. Хүрэлсүх засгийн газраа огцруулсан нь улс төрчийн хувьд маш уран нүүдэл болсон. Сонгуульд ч амжилттай оролцоно гэдэг нь массын сэтгэлзүйгээс ойлгомжтой харагдаж байгаа. АН болон МАН-г муулагчидад таагүй боловч яах аргагүй л ийм юм болоод байна

Avatar

oogii 2021-05-17 64.119.22.56

ХӨӨРХИЙ БИДНИЙ МАНГУУ МОНГОЛЧУУД, АРДЧИЛАЛЫН САЛХИНД ҮЛЭЭГДСЭЭР, АВАХ ЮМГҮЙ ҮЛДЭХ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2021-05-17 150.129.142.6

Нүдэнд харагдтал бичжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж