Хятад мотоцикль аюул тээсээр байна | News.MN

Хятад мотоцикль аюул тээсээр байна

Хятад мотоцикль аюул тээсээр байна

Хятад мотоцикль аюул тээсээр байна

Эрийн хийморь болсон морьдыг хятад мотоцикль орлоод олон жил өнгөрчээ. Мэдээж хэрэг мотоцикль малчдын ахуй амьдралд тус нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй. Шатахуун бага иддэг, хол газрыг богино хугацаанд туулдаг, мөн үнэ хямд, сэлбэг элбэгтэй гэх мэтчилэн түүнийг сонгох шалтгаан олон. Гэвч хятад мотоцикль хөнөөлт зэвсэг болон хувирсан гэхэд буруудахгүй.

Судалгаанаас харахад, сүүлийн арван жилийн байдлаар мотоцикльтэй холбоотой 4925 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний улмаас 2132 хүн гэмтэж, 698 хүний амь хохирсон байна. Ялангуяа урин дулааны улирал ирж буй энэ үед мотоциклийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсчээ.

2021 он гарснаас хойш тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн 92 осол бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүн нас барав.

Тодруулбал,

  • Өвөрхангай аймагт 4,
  • Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудад тус бүр 3, 
  • Булган, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тус бүр 2,
  • Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудад тус бүр 1 хүний амь нас хохирчээ.

Ослын гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлж яваад онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, үл хөдлөх зүйл мөргөх гэх зэрэг харамсалтай тохиолдлууд байдаг аж.

"ХЯТАД МОТОЦИКЛЬ БОЛ АСФАЛЬТАН ЗАМД ЗОРИУЛАГДСАН УНАА"

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн осол, хэргийн улмаас нас барсан 27 хүний 26 нь эрэгтэй, 1 эмэгтэй. Хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл жолооч 23, зорчигч 4 бүртгэгдсэн байна. Амь насаа алдсан иргэдийн ихэнх хувь нь онхолдох хэлбэрээр, мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож, амь насаа алдсан байна.

Орон нутгийн малчдын хэрэглээ болоод байгаа хятад мотоцикль бол асфальтан замд унахад тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. Гэтэл орон нутагт мотоциклийг хэн дуртай нь дүрэм журамгүй, батлагдаагүй замаар, хамгаалах хэрэгсэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох нь осол гарах шалтгаан болж байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдэдээ багаас нь мотоцикль жолоодохыг сургаж, малдаа байнга мотоциклиор явуулдаг. Энэ нь хүүхэд унахаас гадна тухайн мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдал, саадыг хараад зогсоох арга хэмжээг хэрхэн авах гэх мэт наад захын мэдлэггүйгээс шалтгаан хүүхдүүд ихээр бэртэж байна. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгодог. Өөрөөр хэлбэл А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих курст суралцаж, дүрмийн шалгалт амжилттай өгсөн иргэнд олгодог.

Хятад мотоцикль бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё. Хятад Улсаас импортоор орж ирсэн мотоциклийн дийлэнх нь нэг жил хэрэглээд л ашиглах боломжгүй болдог.

Дээрээс нь манайхан бүх юмыг монголчилдог зантай. Энэ бол техникийн үйлдвэрээс гарч байгаа чанар, аюулгүй байдал, үзүүлэлтэд шууд нөлөөлж, аюулгүй байдалдаа санаатайгаар аюул учруулж байгаа явдал” гэв.

"ЭРХ ЗҮЙН БАТАЛГААТАЙ ОРЧИН БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ"

Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 67.796 буюу 6.0 хувь нь мотоцикль байна. Үүнээс 9.834 буюу 14.5 хувь нь нийслэлд, 57.962 буюу 85.5 хувь нь орон нутагт бүртгэлтэй. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь. Үүний цаана бүртгэлгүй, албан бус хичнээн мянган мотоцикль байгааг хэлж мэдэхгүй. Учир нь хөдөө орон нутгийн иргэд аймгийн аль нэг техникийн захаас мотоцикль худалдаж авахдаа бүртгэлжүүлж, оношилгоо хийлгэдэггүй аж.

Уг нь тээврийн хэрэгслээ Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж, улсын дугаар авах нь иргэдийн заавал биелүүлэх ёстой үүрэг. Гэвч энэ мэт хайнга зангаасаа болж гэмтэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлд хүрч байна гэхэд буруудахгүй. Үүнээс гадна манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учраас Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй аж. Түүнчлэн мотоцикль нь хилээр нэвтрүүлэх хориотой бараа биш учраас Гаалийн ерөнхий газраас тусгайлсан шаардлага тавьдаггүй юм байна.

Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд: 

  • Импортлох мотоциклийн квот буюу тоо хэмжээг тогтоох,
  • БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикль оруулж ирэх, 
  • Оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон, улмаар хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хөдөөгийн замд мотоциклийн хурдын дээд хэмжээг тогтоож, аюулгүй ажиллагаа болон хэрэглээнд зориулсан стандарт баталж мөрдүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-05-17 202.179.24.19

Зүгээр л оруулахгүй шийд гаргачих. тэгээд чанартай өндөр үнэтэйг ав. Хамгийн гол архи бүү уу. Согтуу бүү жолоо барь

Avatar

Зочин 2021-05-17 192.82.71.236

hyamd yum ugasaa l chanar muutai l baij taaraa uildeveriin urtug ashig ntr -ee bodoj uildverlej bga shdee hyataddaa bish hyamd l bol ymar neg baidlaar chanar batalgaa muu l gsn ug

Avatar

Зочин 2021-05-17 64.119.25.93

Хятад мотоцикль аюул дагуулаад хэдэн жил боллоо. Хүний амь нас хэрэгтэй юу хэдэн бизнес хийдэг нөхдүүдийн ашиг орлого хэрэгтэй юу? Хятад мотоциклийг хориглох хэрэгтэй. Чанартай үнэ боломжийн мотоцикль оруулж ирэх хэрэгтэй байна. Төр засаг анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-17 202.70.34.70

Хятал мотоцикльдоо биш шүүд ээ. Түүнийг л буруу хэрэглээд байна.

Avatar

Малчин 2021-05-17 202.179.24.102

ЗАСГИЙН ГАЗАР ОРУУЛЖ ИРЭХГҮЙ ХОРИХ ХЭРЭГТЭЙ ӨӨР УЛСУУДЫНХЫГ ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ ЧАНАРЫН ГОЛ АНХААРАХ МАНАЙХ СЭЛБЭГ ГЭЖ ОРУУЛЖ ИРЭЭД УГСАРДАГ ШҮҮ

Avatar

Зочин 2021-05-17 203.23.49.49

Чехийн Ява найдвартай унаа шүү

Avatar

Зочин 2021-05-17 202.126.90.153

Хятадын ЭСЯ энэ сэтгүүлчийг шүүхэд өгөх хэрэгтэй. Нэр төрд халдсан учир

Avatar

Зочин 2021-05-17 203.23.49.49

Хятадуудын хорт бодлогын нэг нь энэ шүү

Avatar

adf 2021-05-17 43.228.130.118

ingeed gutsaad bdiin. ene setguulch n ch gej taarsan yum. hujaa moto asuudaltai bn gesnee diilenh n sogtuu bsan gej sh aahiin. hurdaa taaruulaad yavbal yaav l gejdee

Avatar

Зочин 2021-05-17 202.126.90.153

Э.Сосорбурамыг Хятадын мотоцикль үйлдвэрлэгч компани Олон улсын шүүхэд өгөх ёстой. Санаатайгаар үйлдвэрлэгчийн буруу болгож компаний нэр төрд халдсан гэж үзнэ. Манай улсад байгаа Хяадын ЭСЯ -д хандаж байна. Шүүхэд өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-17 66.181.160.126

Hudulguunii ayulgui baidlaa hangaad yavahad l bolno. Huduuguur yamar baidaltai yaj yavdagiig meddeg uchraas helj bna.

Avatar

Зочин 2021-05-17 66.181.161.54

цэвэр хүний буруу солиотой юм бичхээ болиорой

Avatar

Зочин 2021-05-17 202.126.90.56

Мотоцикл буруу машин буруу архи буруу гол ус буруу хад чулуу буруу дарга сайд буруу нам засаг төр буруу хятад орос буруутай. Монголын жирийн ард түмэн буруугүй.

Avatar

Зочин 2021-05-17 202.9.40.26

Хууль тогтоогчид үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Импортоор хаанахын ямар Мотоцикль шаардлага хангаж чадах эсэхийг шалгаж, техникийн үзүүлэлтийн стандарт тогтоогоод яаралтай шийдээч ээ!!!

Avatar

МӨНХ 2021-05-17 192.82.67.47

Хятад мотоциклоо биш унасан согтуу толгойд нь байгаа юм. Чанар муутай юм уначаад сувс залгиж тэрүүндээ балайрчаад ухаан жолоогүй харайлгаж давхиад байхаар үхэхгүй яахын.Орос, япон мотоцикл ч байсан тэнэглээд л архи пивоо гудраад мэдрэл муутай явбал онхолдоод үхэж л таарна.

Avatar

Зочин 2021-05-17 103.229.121.194

Хятад мотоцикл муу нь муу л даа, гэхдээ мотоциклийн муугаас болсон гэхээсээ илуу унаж яваа хунийхээ буруугаас болсон нь их байх аа, гол нь мотоцикл унадаг улсынхаа толгойтой ажиллах хэрэгтэй байх аа

Avatar

Зочин 2021-05-17 66.181.161.105

Чанаргүй хятад мотоцикл Монголын хилээр өөрсдөө хулгайгаар давхиж орж ирээд хөдөөний хэдэн нөхдийг алаад хаячихсан юм шиг бүх бурууг хятад мотоцикл руу чихэх утгатай юм бичиж, мунхагуудаа улам дэвэргэх хэрэггүй шүү!!! Манай импортлогч нар хятадын хамгийн хямд мууг мотоциклыг нь оруулж ирж байгаа 1-р буруутнууд! 2-р буюу гол буруутан нь хөдөөний малчид өөрсдөө!!! Балчир хүүхэд гүйж яваад торж уначихаад уйлахдаа аав ээжийгээ буруутгадаг шиг л юм!!! Тэнэглэхэд хүртэл хязгаар гэж байх ёстой шүү!!!

Avatar

Зочин 2021-05-17 202.126.90.153

Гарчиг нь буруу байна. Энэ гарчигийг Монгол хүн өгөөгүй !! Мотоцикльд буруу байхгүй. Монгол хүнд ч буруу байхгүй. Гарчиг өгч бичиж байгаа сэтгүүлчид 100% буруу байна. Энэ бичигчээс ял асуух ёстой

Avatar

ТЭНЭГ 2021-05-17 192.82.67.47

Хятадууд энэ бичээчийг шүүхэд өгвөл таарна. Гүтгэсэн гээд

Avatar

Зочин 2021-05-17 202.55.188.39

Хятад мотоцикл аюул тээх биш ээ, мунхаг монголчууд амиараа наадсаар байна.

Avatar

Зочин 2021-05-17 192.82.83.41

Билэг танхай монгол хvн буруутай гэж юу байхав!? Хитад мотоцикл буруутай!! Япон машин бvvр их буруутай!!

Avatar

Zochin 2021-05-17 66.181.160.66

Өөрсдөө согтуу,бүрэн бус техниктэй уул хадгүй тэнэнэ ,архидана тэгж бж үхдэг бж

Avatar

Би 2021-05-17 202.9.40.168

Мотоцикл-дээ биш л дээ. Унаж яваа ухамсар муутдаа байгаа

Avatar

зочин 2021-05-17 202.55.188.39

Хамгийн найдвартай унаа бол явган таваргах. Хурд хэтрүүллээ гээд шалихгүй, согтуу онхолдлоо гээд яах ч үгүй, бензин тос хэрэггүй, зогсоолын мөнгө төлөхгүй.

Avatar

Зочин 2021-05-17 64.119.25.38

энэтхэг мотоцикль чанаргүй ч гэсэн хүн албаар алаад байхгүй оруулж ирээ

Avatar

зочин 2021-05-17 66.181.188.131

энэ бол техниктээ байгаа биш байх. Хятад өөр улсад үйлдвэрлэсэн мотоцикл цөөн тул олон байгаагийн тоогоор гарч байгаа осол нь олон байгаа байх. хамгийн гол юм нь бас л хүнийхээ хандлага, хариуцлаганд л байгаа юм. Монгол хүний аливаа юманд хариуцлагагүй ханддаг, нөхцөл байдлаа харгалзаад өөрийгөө удирдаж, хөгжүүлж чаддаггүй, буруугаа өөрөөсөө зайлуулж бусдад чихэж сургасан коммунист хүмүүжлийн уламжлал тасрахгүй хадгалагдаж яваагийн буруу их нөлөөлж байна. хүнээ л хариуцлагатай болгож хэрэгтэй

Avatar

БИ 2021-05-17 192.82.82.137

хятад байх нь гол биш,
мотоциклыг аяархан унаж болно, харин монгол морь ухаангүй давхина шү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж