АНУ-ын нисэх онгоцны буудалд дөрвөн булш байдаг

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын нисэх онгоцны буудалд дөрвөн булш байдаг

АНУ-ын нисэх онгоцны буудалд дөрвөн булш байдаг

АНУ-ын Жиоржиа муж дахь олон улсын нисэх онгоцны буудалд онгоц газардуулах нь нисгэгчдийн хувьд хүндэвтэр, эсвэл бага зэрэг аймаар байдаг гэнэ. Учир нь тус буудалд дөрвөн ч булш байдгийн хоёр нь нисэх зурвас дээр онгоц газардах цэгт байдаг аж.

Нисэх онгоцны буудлын албан ёсны сайтад тэмдэглэснээр буудлыг ферм байсан газарт байгуулжээ. Гэвч удалгүй дэлхийн хоёрдугаар дайны үед буудлын газрыг томруулах шаардлагатай болоход Дотсоны гэр бүлийн оршуулгын газрыг дайрахаас өөр аргагүй болжээ. Тус оршуулгын газарт Дотсоны гэр бүлийнхэн төдийгүй тэдний боолуудын нийлсэн 100 орчим шарил байсан гэдэг.

Гэтэл оршуулгын газраас шарилнуудыг нүүлгэх тал дээр нисэх онгоцны буудлын удирдлагууд Дотсоны гэр бүлийн удмынхны эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эцэст нь оршуулгын газрын дөрвөөс бусад бүх шарилыг Бонавентур оршуулгын газарт нүүлгэсэн байна. Учир нь Дотсоны удмынхан фермийн эзэн болон эзэгтэй буюу Ричард, Катерин Дотсон, тэдний садан Даньел Хьюстон, Жон Дотсон нарын булшийг өөрсдийнх нь эдлэн газраас нүүлгэхийг хүсээгүй гэнэ.

Тиймээс 1884, 1877 онуудад нас барсан Ричард, Катерин Дотсон нарын булшийг байранд нь үлдээн дээгүүр нь нисэх зурвас барьж, ойролцоо зүлгэн дээр Даньел Хьюстон, Жон Дотсон нарын булшийг үлдээжээ. Ийнхүү тус нисэх онгоцны буудал хамгийн завгүй нисэх зурвас дээрээ булштай дэлхийд ганц буудал болсон байна.

Өдгөө Дотсоны үр удамд дээрх дөрвөн булшийг эргэхийг зөвшөөрдөг боловч цэцэг үлдээхийг хориглодог аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж