Иргэд ногоон бүсэд аялах нь ой хээрийн түймэр гарах эрсдэл дагуулж байна | News.MN

Иргэд ногоон бүсэд аялах нь ой хээрийн түймэр гарах эрсдэл дагуулж байна

Иргэд ногоон бүсэд аялах нь ой хээрийн түймэр гарах эрсдэл дагуулж байна

Иргэд ногоон бүсэд аялах нь ой хээрийн түймэр гарах эрсдэл дагуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аялалаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.

Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Иргэд, олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-16 66.181.180.38

Nad maluuddaa gal tuleh tamhinii tsogoo untraahgui hayhiig ni horigloldoo uhtel ni torgoldoo torguulia undur bolgo hairan saihan hangai delhii mini enemuu umhii baasnuudaas bolj shataj duuslaa muu umhii buzar erguu malnuud uhej daldraasai

Avatar

иии 2021-05-16 66.181.168.157

аялаж сурах , хогоо хаяхгүй байхад сураарай. Бас хачиг өдийд идэвхиждэг юм шүү гэдгийг санах хэрэгтэй, хотод ой үзээгүй өссөн нутгийн хүмүүс их ирсэн болтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж