Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 15-наас эхлэн дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, кофе шоп, 10 хүртэлх хүнтэй бүх шатны танхимын сургалт, фитнесс, иог, бассейн, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагаа нээгдсэн. Тэгвэл ирэх тавдугаар сарын 22-ноос Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны зах, төвүүд, хоол үйлдвэрлэлийн танхимын үйл ажиллагаа болон хөдөө орон нутгийн авто замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа аж.
Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа “Тавдугаар сарын 15-наас дараах үйл ажиллагааг хязгаарлалтаас халдвар хамгааллын хүрээнд гаргаж байна. Эдгээр үйл ажиллагааг давтан тунгаа тариулаад 14-хоног болсон хүмүүст нээлттэй.
- Чийрэгжүүлэх, бялдаржуулаж төвүүд
- Бассейн
- Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
- Кофе шоп
Тавдугаар сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ. Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг нээхээр төлөвлөж байна” гэв.
Зочин 2021-05-16 202.126.90.27
2r tungaa hiigesn hvn hot orj ajilaa amjuulchaad butsaj bolh yum u darhanaas
. 2021-05-16 66.181.161.51
1-r tun hiilgesen bol hotruu zorchij bolhuu pcr ogh shaardlagatai yu
Зочин 2021-05-16 202.131.225.197
2 tun hiilgesen gej yaa medeh yum? hosut-ees ahiad 2 tun hiilgesen bichig damlah yum uu?
2р ТУН АВСАН НТ ЕРДӨӨ 40% !!!! 2021-05-16 202.126.88.228
ПААХ !! 2-Р ТУН АВСАН ХҮМҮҮС ЧИНЬ ЕРДӨӨ 40% Л ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ