Орон нутгийн замыг энэ сарын 22-ноос нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замыг энэ сарын 22-ноос нээнэ

Орон нутгийн замыг энэ сарын 22-ноос нээнэ

Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 15-наас эхлэн дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, кофе шоп, 10 хүртэлх хүнтэй бүх шатны танхимын сургалт, фитнесс, иог, бассейн, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагаа нээгдсэн. Тэгвэл ирэх тавдугаар сарын 22-ноос Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны зах, төвүүд, хоол үйлдвэрлэлийн танхимын үйл ажиллагаа болон хөдөө орон нутгийн авто замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа аж.

Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснааТавдугаар сарын 15-наас дараах үйл ажиллагааг хязгаарлалтаас халдвар хамгааллын хүрээнд гаргаж байна. Эдгээр үйл ажиллагааг давтан тунгаа тариулаад 14-хоног болсон хүмүүст нээлттэй.

  1. Чийрэгжүүлэх, бялдаржуулаж төвүүд
  2. Бассейн
  3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
  4. Кофе шоп

Тавдугаар сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ. Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж