Мьянмарын арми, босогчдын тулаан улам ширүүсч байна

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

Мьянмарын арми, босогчдын тулаан улам ширүүсч байна

Мьянмарын арми, босогчдын тулаан улам ширүүсч байна

Мьянмарын арми өчигдөр/2021.5.15/ баруун хойд нутгийн Миндат тосгонд иргэдийн зэвсэгт хүчний дайчидтай ширүүн тулаанд оржээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хунтын дэглэмийг эсэргүүцэгч иргэдийн байгуулж буй зэвсэгт хүчнийг дарах гэсэн оролдлогуудын нэг энэ байжээ.

Энэ оны хоёрдугаар сард цэргийн хүчээр төрийн эрх мэдлийг булаан авснаас хойш ард түмэн идэвхтэй эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа тул хунтын дэглэм бүрэн засаглахад хүндрэлтэй байгаа билээ. Ялангуяа сүүлийн үед ард түмэн өөрсдийн засгийн газар байгуулж, жагсагчдыг цэргүүдээс хамгаалах зэвсэгт хүчинтэй болсноор жагсаал цуглаан, дайралт, хорлон сүйтгэх ажиллагаанууд олширч байгаа юм.

Миндат тосгоныг энэ долоо хоногт цэргүүд эзлэн өөрсдийн хяналтыг тогтоосон бөгөөд уг тосгонд хүүхэд, хөгшид голдуу 20 мянган хүн бий гэнэ. Харин өчигдрийн тулааныг хувьсгалаас хойш хамгийн ширүүн тулаануудын нэг гэдгээс өөрөөр аль ч тал тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Армийн удирдлагын Мьявадди телевизийн мэдээлснээс үзвэл 1000 орчим хүн гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг, жижиг галт зэвсгээр цэргүүд рүү дайрсан байна. Улмаар хэд хэдэн цэрэг амь үрэгдэж, зарим нь сураггүй алга болж, Миндат тосгоны таван иргэн нас барсан гэнэ. Хариуд нь арми их буу, нисдэг тэргээр хүчээ зузаатгасанд босогчид арга буюу ухарсан аж.

Хунтын дэглэмийг эсэргүүцэгчдийн эсрэг арми байлдааны сум тэсрэх бөмбөг ашиглан 788 гаруй энгийн иргэдийн аминд хүрсэн.  Иргэд өөрсдийн гэсэн засгийн газар, зэвсэгт хүчин байгуулан тэмцэж байгаа билээ. Ялангуяа армийн эсрэг олон жил байлдсан үндэстний цөөнхийн нийт 20 орчим зэвсэгт бүлэглэлүүд сүүлийн үед хоорондоо нэгдэн хүчээ зузаатгах болсон юм.

Гэвч армийнхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг маш хатуу гараар хянах болсон. Тиймээс тулаануудад хэчнээн хүн амь үрэгдэж байгаа нь нууц хэвээр байна. Армийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун энэ долоо хоногт 63 хүн нас барсан хэмээн мэдээлсэн ч олон эх сурвалжууд  хэт их дарсан тоо хэмээн үгүйсгэж байгаа.

Хунтын дэглэмийг эсэргүүцэгчдийн дунд алдартай яруу найрагч олон бий гэнэ. Гэвч энэ сарын 14-нд хунтын дэглэмийг шүүмжлэн үгээ хэлсэн нэгэн яруу найрагчийг Монива хотын төвд шатаан хороожээ. Тэрээр цэргийнхний гарт аймшигтайгаар амьсгал хураасан гурав дахь яруу найрагч болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж