Хүний эрүүл мэндийг хянах зорилготой хамгийн жижиг чип бүтээжээ | News.MN

Хүний эрүүл мэндийг хянах зорилготой хамгийн жижиг чип бүтээжээ

Хүний эрүүл мэндийг хянах зорилготой хамгийн жижиг чип бүтээжээ

Хүний эрүүл мэндийг хянах зорилготой хамгийн жижиг чип бүтээжээ

Хүний эрүүл мэндийн байдлыг хянаж, аливаа өвчнийг эрт үед нь оношлон мэдээлэх чадвартай дэлхийн хамгийн жижиг чипийг бүтээжээ.

Бичил чип гэхээр хүмүүс Билл Гейтс, вакцин, хүн төрөлхтнийг устгах, хянах атгаг санаа гэх мэт сэдэвтэй холбох нь олон. Тэгвэл эл бичил чипийг Нью Йорк дахь Колумбын их сургуулийн инженерүүд зохион бүтээсэн бөгөөд дээрх сэдвүүдтэй ямар ч хамааралгүй гэнэ.

Чипний хамгийн гол зориулалт бол аливаа өвчнийг эрт үед нь оношлох, зарим өвчнийг эмчлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих, цаашлаад амьдралын чанарыг сайжруулахад оршиж байгаа аж. Тэгэхдээ уг бичил чип хүний биеийн дулаан, цусны даралт, глюкоз зэргийг үргэлж хянах гэнэ. Гэвч чип одоохондоо зөвхөн биеийн дулаан хэмжих чадвартай агаад хөгжүүлэлтийн шатанд явж байгаа аж.

Чипний хэмжээ 0.1 шоо мм-ээс жижиг буюу нарийн тоостой дүйцэхүйц тул энгийн нүдээр харах боломжгүй юм. Зохион бүтээгчдийн тайлбарласнаар тус чиптэй холбогдож, мэдээлэл авахад хэт авиа хэрэглэдэг гэнэ.

Төслийн удирдагч анагаах ухааны электронын инженерчлэлийн профессор Кен Шепард “Бид чипийг хэчнээн жижиг болгох боломжтойн хязгаарыг эвдэхийг зорьсон. Энэ бол үр дүн нь. Энэ чип бол дангаараа бүтэн оношилгооны систем. Хэрвээ ирээдүйд бичил чипийг хүнд ашиглах нь зөвшөөрөгдвөл энэ чипүүд эрүүл мэндийн салбарт агуу хувьсгал байгуулна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-16 202.9.41.23

Манай хятадууд аль хэдийн вакциндаа гень өөрчлөх чип хийсэн гээд байсан биздээ. Америкчууд муу юмаа хаха.

Avatar

Pill Gates 2021-05-16 91.193.4.135

Pill Gates is coming

Avatar

Ард 2021-05-16 67.81.184.102

За баячууд мөнхөржээ

Avatar

Зочин 2021-05-16 202.9.46.23

hi bill

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж