Б.Энхбаяр: Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

Б.Энхбаяр: Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид дургүй улстөрч МАН-д цөөнгүй бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Нэгэн цагт нэг яаманд хамт ажиллаж байсан хүмүүс. Гэхдээ тэд хоорондоо эртний харшилтай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн болсон. Тэрбээр  "Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэлээ.Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ" гэлээ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын хамгийн эрүүл, зөв гишүүн гэгддэг Б.Энхбаяр намынхаа мөнгө угаадаг мангасуудтай тэмцэхээ илэрхийлжээ. Харин түүнийг мангасууд нь нам дарах вий дээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна.

 Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
110
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж