Сагсан бөмбөгийн спортыг үндэслэгч Жэймс Нейсмитийн алдрын танхимын гишүүдийг мөнхлөх ёслолын арга хэмжээ өнөөдөр/2021.05.16/ зохион байгуулагдлаа. Алдрын танхимын энэ жилийн гишүүдээр Коби Брайант, Тим Данкан, Тамика Катчинс тэргүүтэй домогт тамирчид болон дасгалжуулагчид тодорсон юм.
Энэ өдрийн хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал нь өнгөрсөн жил харамсалтайгаар амиа алдсан Коби Брайантыг зарлах мөч байлаа. Коби Брайантыг түүний эхнэр Ванесса Брайант болон домогт Майкл Жордан нар төлөөлж, үг хэлсэн. Ингээд Ванесса Брайант хэлсэн үгийг хүргэж байна.
Ванесса Брайант: Би нөхрөө олны өмнө магтахаас зайлсхийдэг байлаа. Учир нь дэлхий даяар л түүнийг шагшин магтаж, шүтдэг байсан. Тиймээс түүнийг бодит амьдралд нь буцаан авчрах хэн нэгэн хэрэгтэй шүү дээ. Яг одоо тэр намайг диваажингаас хараад инээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь би түүнийг хамгийн алдартай тайзнуудын нэг дээрээс амжилтынх талаар ярьж, магтаж байна. Түүнийг гараа элгэндээ тэврээд “юу болоод байна?” гээд инээж байгааг төсөөлж байна.
Нөхрийг минь энэ танхимд элсэхэд тусалсан хүн бүрт баярлалаа гэж хэлмээр байна. Түүнд эргэлзэж байсан, түүнийг эсрэг зогсож байсан, түүнийг зорилгодоо хүрч чадахгүй гэж хэлж байсан хүн бүрт баярлалаа. Коби өөрийг нь хурцалж байсан эдгээр бүх хүнд талархах байсан. Энэ бүгдийн эцэст, тэр бүгдийнх нь буруу байсныг нотоллоо.
Хүмүүс үүнийг мэдэхгүй л дээ. Нөхөр маань маш их бэртэл гэмтэл авч, хичнээн зовиуртай байсан ч тоглодог. Тэр маань бага байхдаа аавтайгаа хамт цэнгэлдэхийн хамгийн арын суудал дээр дуртай тоглогчийнхоо тоглолтыг үзэх гээд сууж байснаа санадаг байсан. Тэр зүгээр л цэнгэлдэхэд тоглолт үзэх болсондоо баярладаг байлаа. Тэр ч утгаараа, Коби фэнүүдээ гомдохыг хүсдэггүй байсан. Ялангуяа түүний тоглолтыг үзэх гээд мөнгө цуглуулдаг, түүн шиг цэнгэлдэхэд тоглолт үзэх гэж догдолдог байсан хүүхдүүдийн урмыг хугалахыг тэр хүсээгүй. Би түүнээс нэг удаа гэмтэлтэй юм байж нэг тоглолтонд оролцохгүй яагаад амарч болдоггүй юм бэ гэхэд тэр надад хандан “Миний ганцхан тоглолтыг үзэх гэж мөнгөө цуглуулдаг фэнүүдийг яах юм бэ?" гэсэн. Тэр үнэхээр фэнүүдээ мартаж байгаагүй. Тэр боломжтой л бол тоглолтын минут бүрт талбайд байхыг хүсдэг байсан. Тэр фэнүүддээ маш их хайртай байсан.
Хүндэт Коби, Байж болох хамгийн сайн аав, хамгийн сайн нөхөр байсанд чинь баярлалаа. Үргэлж алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байсанд чинь баярлалаа. Үргэлж илүү байхыг хичээдэг байсанд чинь баярлалаа. Хэзээ ч бууж өгөөгүйд чинь баярлалаа. Шаргуу хөдөлмөрлөсөнд чинь баярлалаа. Гэр бүл болон охидууддаа баярлалаа. Биднийг тэжээх гэж цуцашгүй хөдөлмөрлөж, гайхалтай амьдрал бэлэглэсэнд баярлалаа. Өглөө 04.00 цагт босч бэлтгэл хийгээд өглөөний мэнд гээд намайг үнсээд, охидуудаа сургуульд нь хүргэж өгдөг байсанд баярлалаа. Цагийн хуваарь нь битүү байсан ч хэзээ ч төрсөн өдрийн баяр, бүжгийн концерт, сургуулийн шагнал гардуулах ёслол, охидуудынхаа оролцсон тоглолт, шоуг таслаж байгаагүйд баярлалаа. Гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг байсанд чинь баярлалаа. Эцсээ хүртэл намайг хайрласанд чинь баярлалаа. Хэдэн ч удаа дахин амьдарсан би чамайг л сонгоно. Том охидууд болох Наталиа, Жианна нартаа хандаж хэлэхэд, аавдаа хамгийн шилдэг нь болоход туслаж, аавтайгаа өнгөрүүлэх байсан хугацаагаа золиосолсонд баярлалаа. Бага охидууд болох Бианка, Капри нартаа хэлэхэд, та нарыг өнөөдөр үүнийг харж байгаад баяртай. Аав нь гайхалтай хүн байсан. Тэр охидууддаа юу юунаасаа илүү хайртай. Эцэст нь, хонгор минь, чамдаа баяр хүргэе. Чиний нөр их хөдөлмөр, гаргасан золиос бүхэнд чинь баяр хүргэе. Чи надад “Хэн нэгэн дээр мөрий тавих хэрэг гарвал өөр дээрээ тавина” гэж хэлж байсан. Тэгвэл чи мөрийгөө авч чадлаа. Чи чадлаа. Чи алдрын танхимд элсч чадлаа. Чи бол жинхэнэ аварга. Чи зүгээр нэг MVP биш. Чи бол бүх цаг үеийн хамгийн агуу нь. Чамаараа бахараж байна. Чамайгаа үүрд, үргэлж мөнх хайрлах болно, Коби Бийн Брайант.
sap 2021-05-16 197.211.58.65
Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна
Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай
intesa.sanpaolo.insurance@gmail.com
Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэр
Монгол бүсгүй 2021-05-16 202.126.89.120
Хязгааргүй үнэ цэнэтэ хамгийн гоё төгс агуу хайр гэж энийг л хэлэх байх😘
Зочин 2021-05-16 192.82.88.195
Зөв хандлага
Heroes come and go but Legends are forever 2021-05-16 122.201.23.75
Big respect for my hero! True and only one Legend! kobe#24#8
Зочин 2021-05-16 103.229.122.83
Unen goyo huuhen yrij bgaa baij bga n
Зочин 2021-05-16 66.181.180.38
Muu y****n bitch
Зочин 2021-05-16 202.126.88.182
Эрүүл хандлага бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна даа.
RIP 2021-05-16 124.158.68.72
SAIHAN UG HELJEE, HARAMSALTAI BAINA, UILLAA, UNEHEER AZGUI YAVDAL BOLSON DOO, RIP MR. BRAINT
argalan 2021-05-16 202.9.46.254
eryyl setgej sain saihnaar hyleej avch chadvargyi bolchihson yumuu
Зочин 2021-05-16 59.153.86.38
худлаа л даа.христ шүү дээ.христэд хойд нас байхгүй нэгээрээ л дуусна
Har ** 2021-05-16 192.82.84.14
s*** dag y****n be
Иргэн 2021-05-16 192.82.88.195
Чи шар хаданд хэвт
Ганц гоол хийж үзээгүй АМЬД мал
Зочин 2021-05-16 202.9.46.169
Мөөмөө ил гаргахтайгаа . . . уг нь энэ удаад тэвчих л хэрэгтэй байсын.
Зочин 2021-05-16 150.129.140.32
Юу солиороод байнаа хөөе
Зочин 2021-05-16 66.181.180.38
Nuhur huuhdee aldsan ghd bas sembger bnaa NBAgiinht saihan banzaldaj ugch bgaa bhdaa namaig hen helhev nohoig hen saahav gegcheer ene huuhniig shalgah heregt l bhdaa Cobegiin uheliin zahialagch bj ch magadgui
Teneg 2021-05-16 122.201.21.253
Teneg
zochin 2021-05-16 68.174.151.151
Shar hadnii emnelegt ochij mchid uzuul.
Зочин 2021-05-16 124.158.96.40
Heterhii ih kino uztsiim bshu???? Turuulsen ohinoo davhar aldana gedeg hetsuu !