Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021
Тамга ХЭНИЙХ ВЭ!

Нийслэлийн захиргааны хэргийн дав заалдах шатны шүүх товлосон ёсоор маргааш хуралдаж, АН-ын тамганы хэрүүлийг хэлэлцэнэ. Гэхдээ энэ бол ганц тамга тэмдэгний асуудал биш. Зөвхөн Ардчилсан нам амьд үлдэх тухай талцал бүр биш.  Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөтэйгөө үлдэх эсвэл нэг хүний, нэг намын, нэжгээд бүлэг хүмүүсийн дарангуйлалд шилжих эсэхийг шийдвэрлэх юм. Товчхондоо, шүүх өргөсөн тангарагтаа үнэнчээр шийдвэрлэх юм бол жинхэнэ Ардчилсан намд тамга нь очно. Ц.Нямдорж С.Зоригийн хэргээр Х.Баттулгатай наймаалцсан нь үнэн бол Женко ардчилсан намд тамга ирнэ. Тэгвэл АН төдийгүй МАН жинхэнээсээ тарахад хүрнэ. Өнгөрсөн долоо хоногт Х.Баттулгын МоАХ-ныхон УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан улс төрийн намуудыг тараах шаардлага хүргүүлсэн билээ.

“АН-ыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат гишгүүрээ болгон ашиглах зорилготой, түүнийгээ ч олон жил ил тод гүйцэлдүүлж ирсэн улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн зарим нэг төлөөлөл замын дундаас намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн. Тэд намын жирийн гишүүдийн итгэл, дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ ардчиллын нэр барин иргэдийг төөрөгдүүлж, улмаар АН-ыг хагалан бутаргаж, өөрсдийн ханаж цадашгүй увайгүй зорилгоо биелүүлэхээр санаархаж эхэлсэн нь өдгөө хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалан бутаргаж, үйл ойлголцолд хүргэж, төөрөгдүүлж байгаа тэр хүн Ерөнхийлөгч Х.Баттулга. Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрийнх нь эрх ашигт нийцээгүй хуульд хориг тавьж, нийгэм эдийн засгийн урсгалыг гацааж, Монголын шүүхийн хараат бус байдалд халдаж, прокурорын байгууллагыг хувийн өс хонзонгийн зорилгоор ашигласан” гэж ганцхан С.Эрдэнэ ч хэлээгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа өгөхдөө “өрсөлдөгчдөө намнадаг, хэрэг тохдог Ерөнхийлөгч байж болохгүй”-г зарласан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад нөлөөлж буй хүн Х.Баттулга болохыг мэдэгдсэн билээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж, С.Эрдэнэ намын тамгаа дүрмийн дагуу дэд дарга Ц.Туваанд тамгаа түр хадгалуулсан. Учир нь, дотоод сунгаагаа 2020 оны  наймдугаар сард зохион байгуулж, шинэ дарга тодруулж, тамгаа өгөхийг үүрэг даалгавар болгожээ. Үнэндээ тэр үед итгэсэн дүү нь тамга, тэмдгийг нь зарах, наймаалцах дээрээ тулна гэж С.Эрдэнэ тооцоогүй байх.

АН-ын үндсэн дүрэмд зааснаар  Ц.Туваан 30 хоногийн дотор буюу  2020 оны наймдугаар сард намын даргын дотоод сунгааг зохион байгуулах,  намын Их хурал хуралдах бэлтгэлийг хангах ёстой байтал үүргээ биелүүлсэнгүй. Намын даргын сунгаа, Их хурлыг зарлан хуралдуулах нь бүү хэл  дүрмээ сэмхэн өөрчлөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдөөнгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг тусган Улсын дээд шүүхэд  бүртгүүлэхээр өгсөн хууль бус үйлдэл нь хоёр алхахгүй баригдав. Өөрөөр хэлбэл,  Ц.Туваан   АН-ыг Х.Баттулгад арай л хадаг сүүтэй аваачаад тушаачихсангүй. Тиймээс АН-ыг цаашлаад Монголын ардчиллыг хамгаалахын тулд С.Эрдэнэ намдаа буцан ирж, намын тамгаа шинээр хийлгэлээ. Намын тамгыг шинээр хийлгэх эрх зүйн статус нь С.Эрдэнэд хадгалагдаж байсан нь бас яамай. УДШ-ийн бүртгэлд бүртгэгдсэнээр С.Эрдэнэд хууль ёсоор намыг төлөөлөх намын даргын эрх үүрэг хадгалагдаж байсан нь аз. Үгүй бол өнөөдөр Ардчилсан нам аль хэзээний "Тэсо" эсвэл "Женко" группын охин компани болчихсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд эрх баригч Ардчилсан намыг ёроолгүй ангал руу унагаасан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Өнөөдөр МАН-ыг устгахаар улайрах болсон.

Шүүхээс тамгыг хэнд өгөхөөс хамаараад дараагийн нүүдлээ Х.Баттулга базааж суугаа нь лав. Тэр У.Хүрэлсүхэд тийм амархан буугаад “өгчих” харектартай хүн биш. АН-ын тамга Х.Баттулгын гарт очвол Ардын намын орших, эс оршихгүйн асуудал ч хөндөгдөнө.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж