Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.05.16/ мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
– Covid-19-ийн халдвараар өвчилсөн архаг суурь өвчтэй хүмүүс гэртээ үлдэнэ гэх боллоо. Энэ бол эрсдэлтэй алхам юм. Тиймээс эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 541 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт 42807 тохиолдол боллоо. Шинэ тохиолдлын 30 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 207 боллоо. 74 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй нар таалал Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр таалал төгслөө. Харин 1306 хүн сүүлийн 24 цагт эдгэрлээ. Нийт 40 900 хүн эдгэрлээ.
Гэртээ 3207 хүн эмчлэгдэж байна. Хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг эмнэлэг рүү татаж байгаа боловч зарим хүмүүс эмнэлэг рүү явахыг хүсэхгүй байна. Маш хүнд 103, хүнд 507 хүндэвтэр 1406, хөнгөн 2220 гээд нийт 4256 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 10308 хүн вакцинд хамрагдаж байна. Вакцинд хамрагдсан хүмүүс фитнесс, кофе шопоор үйлчлүүлэх боломжтой. Улаанбаатар хотод 920043 хүн эхний тундаа, 487 900 хүн хоёдугаар тундаа хамрагдаад байна.Харин хөдөө орон нутагт эхний тундаа 850 484 хүн, хоёрдугаар тундаа 153 129 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт дархлаажуулалтын ажил суларч байгааг анхаарах хэрэгтэй. Одоо хийгдэж буй бүх вакцинууд монгол хүнд тохирно.
Холбоотой мэдээ