ЦАГ АГААР: Төвийн нутгаар бороотой

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

ЦАГ АГААР: Төвийн нутгаар бороотой

ЦАГ АГААР: Төвийн нутгаар бороотой

Тавдугаар сар талдаа орсон хэдий ч цаг агаар төдийлөн дулаарсангүй. Өмнөх жилүүдтай харьцуулахад харьцангуй сэрүүхэн хавар болж өнгөрлөө. Зуны эхэн сар гарсан ч цаг агаар сэрүүхэн байх бололтой. Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна. Ирэх долоо хоногт нойтон цас бороотой байна гэж ОБЕГ-аас мэдээлжээ.

Маргааш/2021.05.17/ нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-ний өдөр нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд хэсгэээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж