Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Нам даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр/2021.05.15/ өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Ерөө, Жавхлант, Хонгор сумын иргэд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Мөн Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн Аж ахуй гэдэг газар өчигдөр өдрийн 05:00 цагийн орчим таван ханатай гэр шатаж, хоёр хүн нас барж, нэг хүн түлэгдэж гэмтсэн тухай мэдээллийг өчигдөр өдрийн 07:44 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Уг гал түймэрт “Хелба” ХХК-ийн малчин тус сумын харьяат Д /80 настай, эмэгтэй/, О /10 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд Д /28 настай, эмэгтэй/ түлэгдэж бэртсэн тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын ажлын хэсэг 05.15-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж, үзлэг хйисэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ