Дани улс зургаан сарын өмнө цар тахлын халдвар тараахаас сэргийлэн сая саяар нь устгаж, газарт булсан булгануудыг ундны ус, ойролцоох нуурыг бохирдуулж болзошгүй гэж буцаад ухаж гаргаж эхэлжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийд булга үржүүлгээрээ дээгүүрт жагсдаг Дани улсын засгийн газар бүх фермийнхээ 17 сая толгой булгыг устгах шийдвэр гаргасан юм. Учир нь хэдэн зуун булгын фермд цар тахлын халдвар тархаж, хүнээс булгад, булгаас хүнд халдварлаж, мутацид орж байсан нь тогтоогдсон юм.
Устгасан булгануудаа ихэнхийг нь шатаасан боловч шатаах зуухнуудын хүчин чадал хүрэлцэхгүй байснаас болж илүү гарсан 13 сая тонн жинтэй дөрвөн сая булгыг улсынхаа баруун хэсгийн цэргийн зориулалтын бүсэд булсан юм.
Түүнээс хойш сийрэг хөрстэй тус хэсэгт салхи, шуурга хөрсний нуралтаас болж зарим булгууд эргээд газар дээр ил гарч ирэн нутгийнхны санааг ихээр зовоож байсан юм.
Харин энэ долоо хоногт байгаль орчны бохирдолт, үхсэн амьтдын сэгний үнэр, шатаах боломжтой эсэх зэргийг гурван өдрийн турш судлан үнэлсний эцэст буцаан ухаж гаргах ажил эхлүүлжээ. Булгануудыг энэ сарын сүүлээс эхлэн ухан гаргаж, долдугаар сарын дунд үеэс өмнө нийт 13 дулааны цахилгаан станцуудад тараан шатаах төлөвлөгөө бий гэнэ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-05-16 192.82.91.9
Харгис юм аа
Зочин 2021-05-16 66.181.180.38
Muu umhii hun gh hargis araatan amid amitan bolgoniig ustgaj bna hun gh turul zuil usuj urjij delhii ertuns diilhee bailaa delhii eej hariug ni zaaval amsuulnadaa hun gegch buzar tamiin amitan ustaj ugui bolbol delhii ertuns mini ergeed gaihamshigt divaajin boloh bolno
Зочин 2021-05-16 106.128.51.226
Chi ehleed uhchihe
Зочин 2021-05-16 66.181.182.151
Амьтны арьс өмсөлтгүй.
Зочин 2021-05-16 202.9.46.12
4сая булга арван хэдэн сая жинтэй гэнэ ээ? Ха ха ха
Оноч 2021-05-16 192.82.80.78
Нэг булга 3-4 кг гэвэл 4 сая булга 13 сая кг болох нь андуурчаа биздээ.
zochin 2021-05-16 64.119.16.14
Xeleed yu gexev
bat 2021-05-16 192.82.65.182
4saya bulga 13 saya tonn geheer neg bulga yamar jintei bolj bainaa?setguulch nertei malnuud.
уншигч 2021-05-16 202.126.89.208
Bataa!!! Чиний ааш малаас дээрдэх юм алга.
ЗОЧИН 2021-05-16 66.181.189.46
ХҮН ГЭДЭГ АМЬТНЫ НҮГЭЛ Ч ИХ БОЛЖ ДЭ.
Зочин 2021-05-16 66.181.161.123
Бид хэзээ нэг цагт төлнө. Тэр үед уйлах ч багадах биз