Дани булсан булгануудаа ухаж гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

Дани булсан булгануудаа ухаж гаргаж байна

Дани булсан булгануудаа ухаж гаргаж байна

Дани улс зургаан сарын өмнө цар тахлын халдвар тараахаас сэргийлэн сая саяар нь устгаж, газарт булсан булгануудыг ундны ус, ойролцоох нуурыг бохирдуулж болзошгүй гэж буцаад ухаж гаргаж эхэлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийд булга үржүүлгээрээ дээгүүрт жагсдаг Дани улсын засгийн газар бүх фермийнхээ 17 сая толгой булгыг устгах шийдвэр гаргасан юм. Учир нь хэдэн зуун булгын фермд цар тахлын халдвар тархаж,  хүнээс булгад, булгаас хүнд халдварлаж, мутацид орж байсан нь тогтоогдсон юм.

Устгасан булгануудаа ихэнхийг нь шатаасан боловч шатаах зуухнуудын хүчин чадал хүрэлцэхгүй байснаас болж илүү гарсан 13 сая тонн жинтэй дөрвөн сая булгыг улсынхаа баруун хэсгийн цэргийн зориулалтын бүсэд булсан юм.

Түүнээс хойш сийрэг хөрстэй тус хэсэгт салхи, шуурга хөрсний нуралтаас болж зарим булгууд эргээд газар дээр ил гарч ирэн нутгийнхны санааг ихээр зовоож байсан юм.

Харин энэ долоо хоногт байгаль орчны бохирдолт, үхсэн амьтдын сэгний үнэр, шатаах боломжтой эсэх зэргийг гурван өдрийн турш судлан үнэлсний эцэст буцаан ухаж гаргах ажил эхлүүлжээ. Булгануудыг энэ сарын сүүлээс эхлэн ухан гаргаж, долдугаар сарын дунд үеэс өмнө нийт 13 дулааны цахилгаан станцуудад тараан шатаах төлөвлөгөө бий гэнэ.

Холбоотой мэдээ

Covid-19 үслэг эдлэлийн зах зээлийг орвонгоор нь эргүүлэв

Covid-19 үслэг эдлэлийн зах зээлийг орвонгоор нь эргүүлэв

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж