Төмөр зам дээр ажилласан компаниуд мөнгөө аваагүй

Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

Төмөр зам дээр ажилласан компаниуд мөнгөө аваагүй

Төмөр зам дээр ажилласан компаниуд мөнгөө аваагүй

Олон жил гацсан нүүрсний төмөр замыг ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт айлчлах үеэр ярьсныг Засгийн газрын хэвлэлийн албан мэдээнд онцолжээ. Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулах нь үе, үеийн Засгийн газрын нэг зорилт байсан. Гэвч, гадаадын захиалга, дотоодын улстөржилтөөс болоод экспортын төмөр замтай болох Монголын төлөвлөгөө багагүй хугацаа алдаж, их саад бэрхшээлтэй учирсан. Өнгөрсөн 10 жилийн эдийн засагт өгөх үр өгөөжийг нь тооцох юм бол Монгол Улс чамгүй хохирол амссан гэсэн үг. Эдийн засагч Л.Наранбаатар төмөр замыг 10 жил гацааснаас бол Монгол Улсын эдийн засагт орж ирэх байсан 10 тэрбум ам.долларыг алдсан байна гэж тооцож байв. М.Энхсайхан Тавантолгой ордыг эдийн засгийг эргэлтэд оруулах төсөл боловсруулахдаа Гашуунсухайтын төмөр замд зарцуулсан Чингис бондын 280 сая ам.долларт аудитын шалгалт оруулна гэснээс болж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын өстөн болж хувирсан. Эцэст нь М.Энхсайханд терроризм үйлдсэн хэмээн ял төлөвлөөд сүүлдээ авто машины хэрэг тохоод шоронд суулгасан билээ.

 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  258.4 км замыг Л.Оюун-Эрдэнийн засаг ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Хэрэвзээ хэн нэгэн сайн эр саад бэрхшээл тарьчихгүй бол шүү дээ.  Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу 233 км гол замын 201 км-ыг хийсэн байна.

Төмөр зам ашиглалтад орсноор:

  • Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
  • Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
  • Автотээврийн осол, зөрчил буурна,
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
  • Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,
  • Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ. Төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэйшнл”, туслан гүйцэтгэгчээр 62 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төслийн хүрээнд 200 гаруй аж ахуйн нэгж, нэг ээлжинд 3,000 инженер, техникийн ажилтан, 1,200 хүнд даацын машин ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гол төмөр замын урт 416.2 км,  дэлгэмэл урт нь 463 км,  нэг өртөө, зургаан зөрлөгтэй байхаар барьж байгаа аж.  Одоогоор 422 км-ыг нь үндсэндээ угсарч дуусгасан, мөн зургаан зөрлөгийг Улсын комисст хүлээлгэсэн өгсөн байна.

Гэхдээ 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байгаа, өнгөрсөн онд доод бүтэц, гүүр, хоолойн ажил хийсэн олон аж ахуйн нэгж мөнгөө аваагүй байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ярьжээ.

Төмөр замтай болсноор 30 орчим томоохон орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм.

 Улстөржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Ерөнхий сайдын хэлсэн үнэн. Гэхдээ улстөржүүлсэн гол хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж