Улаанбаатар хотод өнөөдөр/2021.05.16/ суурин 39 цэгт, 10 явуулын автобусаар 83 багийн 584 эмч, ажилтан ажиллаж, 21513 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр/2021.05.15/ I тунд 1739, II тунд 1078, нийт 2817 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 94.9 хувь буюу 904.089 нь I тунд , 52 хувь буюу 495738 нь II тунд хамрагдаад байна.
Холбоотой мэдээ