Засгийн газраас цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор шийдвэрлэсэн.
Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариалахаар салбарын яамнаас тооцоо гаргажээ.
Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тонн улаанбуудай, 222 мянган тонн төмс, 116 мянган тонн хүнсний ногоо, 170 мянган тонн малын тэжээл, 26 мянган тонн тосны ургамал, 3000 тонн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.
Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор үр импортлын зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Б.БАТ