Хуанлийн хуудас зуны эхэн сарыг заах болсон ч хаврын тэнгэр халтай хэвээр байна. Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахалтай зэрэгцээд Монголын улс төрийн халуурал дээд цэгтээ тулж, монголчууд урагшаа хөгжихгүй ч уйдах завгүй амьдарсаар. Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг товчхон дүгнэвэл Монголын мэнгэ голложээ.
Л.Оюун-Эрдэнийн зуу хоногийн тайлангаар эхэлсэн долоо хоногт олон үйл явдал өрнөсөн ч онцлох нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон мэдэгдэл, эсэргүүцэл, шийдвэр, шүүмжлэл байлаа. Товчхондоо, С.Зориг гэж хүний ясыг нь өндөлзүүлсэн улс төр 23 жил үргэлжилж байна. Цаашид ч үргэлжлэх биз, Ц.Нямдорж Төрийн ордонд байгаа цагт.
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуч гаруй сэтгүүлчдийн асуултад гурван цаг хариулахдаа өгсөн гол мессежүүдийн нэг нь намын даргын тамгаа авах бодолтой яваагаа шуудхан зарласан явдал. Мэдээж, энэ бол Монголын ард түмэнд гэхээсээ МАН-ын ах, дүү, найз нартаа хаягласан үг байлаа.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монгол Улс Covid-19-ийн эсрэг вакцины татан авалтыг сайжруулж, нийт насанд хүргэгчдийн 82 хувь нь нэгдүгээр тунд, 42 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан нь түүний Засгийн газрын гол амжилт байв. Эдийн засгийн сайжруулах 10 их наядынхаа бодлогоо тайлбарлаж, цаашлаад ашиглалтад оруулах төмөр замын бүтээн байгуулалтаа онцолсон сайн мэдээллийн хажуугаар Засгийн газрын сайдууд саар улс төрөө ч хийлээ. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танхимынхаа зуу хоногийн тайлангийн үеэр “С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж ялтан Ц.Амгаланбаатар хэлсэн” тухай ярьсан нь санамсаргүй үг биш болох нь дөрөв хоногийн дараа тодорхой болсон юм.
Ц.Нямдоржийн мэдэгдлийн эсрэг мэдэгдлийг Э.Бат-Үүл хийж, захиалагч нь Ц.Нямдорж өөрөө байж болзошгүй гэх гурван үндэслэл дурдлаа. Түүний мэдэгдлээс анхаарал татсан нь Ц.Нямдорж нь КГБ болон Хятадын тагнуулын аль нэг байж болзошгүй гэх хардлага. Э.Бат-Үүлийн хэлснээр өнгөрсөн 23 жил МАН-ынхан С.Зоригийн үхлээр новшийн улс төр хийж байгаа нь үнэн. Нэн ялангуяа энэ хэргийн алуурчид, захиалагчид Ц.Нямдоржийг тэтгэвэртээ гараагүй цагт илрэхгүй нь ойлгомжтой болов.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг олж, шийтгэх нь бүү хэл гүйцэтгэгчдийг нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр тавиад явуулчихлаа. Баасан гаригт Улсын дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэгт улсын прокурохын бичсэн дүгнэлтийг хаалттай хэлэлцээд тэднийг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн юм.
Шүүх алх цохихтой зэрэгцээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан зураг, бичлэг сошиалд хөврөв. Угаасаа ийм шийдвэр гаргах нь тодорхой, сэжигтнүүдийн гэр бүл үүнийг мэдэж байсан гэмээр үйл явдал нүд ирмэхийн зуурт болж өнгөрлөө. Ингэлээ гээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчин биш болохгүй. Эсрэгээрээ Ц.Нямдорж энэ хэрэгт холбоотой гэсэн ойлголт олон нийтэд төрүүлэв. Энэ шийдвэр, үйл явдал гэрч, сэжигтэн, тэднийг баривчилж, мөрдсөн хууль шүүхийнхний аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ гэсэн асуулттай үлдээлээ.
Н.Алтанхуягийг нэр дэвшихийг бүртгэж авсангүй гэж анхлан зарласан өлсгөлөнгөө АН-ын бүлгийн гишүүд Мягмар гаригт гэнэт зогсоосон нь Ц.Нямдоржтой тохиролцсон байж мэдэх эргэлзээ үүсгэв. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байсан алуурчдыг суллахад Ерөнхийлөгч Ц.Нямдоржид туслах, эсрэгээрээ Ц.Нямдорж АН-ын тамганы маргааныг О.Цогтгэрэлийн талд шийдэж өгөх тохиролцоо явчихсан юм биш байгаа гэх хардлага С.Зоригийн хэргийг тойрсон үйл явдлаас уншигдаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжийн дагуу зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан тул өлсгөлөнгөө зогсоосон гэж өлсгөлөн зарлагчид мэдээлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг эсэргүүцэж, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд долоо хоноод гэр, гэртээ харив.
Ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг гэх асуудалд нэр холбогдсон Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээсээ түдгэлзүүлэх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргасан нь долоо хоногийн дуулиануудын нэг байлаа. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж шалгуулах боломж байтал намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн нь МАН-ынхны түр гал намжаах арга заль байж болох юм. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зуун хоногийнхоо мэдээллийн үеэр Ц.Анандбазар гэм буруугүйгээ шалгуулаад ирэхийг зөвлөсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч телевизийн ярилцлага орохдоо түүнд намын зүгээс хариуцлага ярих ёстой гэв. Маргааш нь Ц.Анандбазар МАН-ын бүлгээс хасагдав.
Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус сурталчилгаа хэдийнэ эхлэж, гурван сая монголчууд гурван нэр дэвшигчийн төлөө олон нийтийн сүлжээнд "уралцаж" байна. Хар, цагаан пиарууд ч хөвөрсөөр. Олзуурхууштай нь цус судалдаг, эрлийз хурлийзаар нь дууддаг хар технологит иргэд автахаа больж, ийм пиар энэ удаагийн сонгуульд хол явахгүй шинжтэй.
МАН-ын дарга У.Хүрэлсүх удтал нам гүм байсны эцэст камерын өмнө ил гарч, “Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат амаа нээж, С.Эрдэнэ ардчилал, АН-ынхаа төлөө Х.Баттулгатайгаа байлдсаар. Ерөнхийлөгчийн сонгууль болтол дахиад дөрвөн долоо хоног байна.
Ж.ЭРХЭС
Зочин 2021-05-16 66.181.188.165
сэтгэдэл устгаад байх юм энэ хүн хэн бэ
Зочин 2021-05-16 202.131.225.197
цар тахалтай зэрэгцээд Монголын улс төрийн халуурал? bishee yamar ch hamaagui argaar deesh garch zarj idej uuh hanashgui husel deed tsegtee tulj…
Х 2021-05-16 192.82.70.205
Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар С. Зоригийн хэргийг илрээсэй гэсэн хүсэлтэй, ард түмэн хүлээлэлттэй байж ирсэн. Хэргийг цоо шинээр мөрдөхдөө батлан даалтанд гарсан этгээдүүдийг нягталж шалгана биз ээ. Эба юм уу эсвэл Үүл баатар буруутай гэж талцаад яахав.
Зочин 2021-05-16 103.229.123.26
ЭРДЭНЭ АРДЧИЛАЛ , АН -ынхаа ТӨЛӨӨ БАЙЛДСААР ГЭДЭГ ЧИНЬ УЯРААЖ ХАЙЛУУЛЛАА
Зочин 2021-05-16 192.82.83.41
Ккк. Гал намжаах гэсэн ч гэх щиг!! Гуцаж байгаам шvv!! елсегчид нэг их гал цогтой байгаагvй ш дээ!! Тэднээс хvн айх нь байтугай ! Авгай хvvхэдээс нь еер тоосон хvн байгаагvй!! Бvvр том болсон хvvхэдvvд нь ч тоож очоогvй гээд бодчих!!! Эцэст нь ичээд гэртээ харьцгаасан!! Тийм юмнуудыг тоож наймаа тохироо хийх хэн байхав дээ! Одоо авгайчуулаа араар юу хийсэн бол … женкогоос болж хэд хоног гадаа хоноод тух алдчихлаа!!! Одоо хэдэн юм егехбайлгvй дээ!!! гэж бодоод л гэртээ хэвтэцгээж байгаа
Зочин 2021-05-16 202.55.191.45
МАНай намд захиалагчид нь бий. Нямдорж тэдний нэг. Хятадын тагнуул хагалан бутаргагч.
Зочин 2021-05-16 66.181.161.90
Одоо илрэх цаг нь болчихоод л нэг хэсэг нь боохоос наагуур юм болоод байх шиг баына даа…
Зочин 2021-05-16 202.126.89.122
МОНГОЛ ОРОН МИНЬ ЁРОО ЁМБОО ТҮГЖИЛҮҮДЭЭСЭЭ ҮҮРД ХАГАЦАХ БОЛТУГАЙ !!
УМ БАЗАРВААНИЙ ХУМ ПАД !!!
Зочин 2021-05-16 192.82.70.60
ЯДУУ АРДАА ГАЙХУУЛСАН УГСАА МУУТАЙ ХАР ЯСТАЙ ЦАГААЧ ТАРВАГАЧИН УДАМТАЙ КОММУНИСТУУД ХЭДИЙ БОЛТОЛ УЛС МОНГОЛООР ТОГЛОСООР БАЙХ ЮМ АЙН
Зочин 2021-05-16 66.181.188.165
МАХН их юм хийж бүтээсэн нам шүү Өнөөгийн бидэнд байгаа бүхнийг бүтээсэн Өвөг дээдэс рүүгээ нулимж болохгүй Харин 1990 онд монголд болсон эргэлт сайн юм өгсөнгүй өнөөгийн дампуурлын уг сурвалж болсон гаж тогтолцоог бий болгосон шүү
ирээдүй 2021-05-16 150.129.143.212
Тайвшрад 5 үг сонс догшин залуу минь 1990 оноос хойш ардчилал гэдэг нь гайхалтай та бид өөрсдийн бодлоо илэрхийлж чөлөөтэй мэтгэлцэж байна сайн зүйлс ихтэй ч бас саар зүйлс байсаар байна ирээдүйг илүү сайхан болгох нь 1990 оны залуучууд зоригтой үгээ хэлж байсан шиг одоо үеийн бид ч болохгүй зүйлсийг нь хэлж засан залруулах талаас нь яриж байх ёстой харин хоорондоо тэмцэлдэж биш хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг бид бүхэнд цаг хугацаа бүхнийг харуулна дан ганц монгол улс биш дэлхий нийтээрэ хө
зочин 2021-05-16 43.228.130.188
За ямар ч байсан МАНАН-н хамгаалалтанд байсан хэрэгт салхи оруулсан хүмүүс бол Нямка, Болд, Батзандан нар гэдгийг ард олон мэдэж байгаа
Зочин 2021-05-16 192.82.91.156
Бат-үүлээс ямарч олигтой үг гарахгүй. Ардчилал нэрийн ард өмчтэй, газартай, улсын баатар хүртэл гудамжны хулигаанаас дэвшсэн. Хэлдэг үг нь болшевик нар, хятадын тагнуул гэдэг 2 үгийг л хэлж гарч ирсэн…рекетчин хорчин хүн юм уу даа. Зохиол нь хэзээ хаана хүрч дуусах юм бэ?
Зочин 2021-05-16 202.179.26.114
Хуулийн хулгайч Нямдоржийг төрөөс үтэр түргэн зайлуулах нь Монгол улсын эрх ашигт нийцнэ.
Зочин 2021-05-16 51.15.197.251
Архичин буриад балайтаад бай.
zochin 2021-05-16 58.108.51.214
Batuuliin undeslel gej ih jul yum baisan
zo 2021-05-16 58.108.51.214
Nyamdorjd zahialhah shaardlaga baisan gedeg ni ergelzeetei
Зочин 2021-05-16 94.214.181.162
NYAMDORJ BOL MONGOL TORIIN TOM HAR MENGE.MASH AYULTAI ETGEED.MONGOLCHUUDIIG HARIINHANII OMNO SOGDUULJ CHADAH GANTS HUN DEE.ENE TENEG MENGETIIG OROS HUJAA 2 HOYULAA ASHIGLAAD BAIGAA JM.ARD NI NOGOO TENEG DORVODUUD NI BALIASHIGLAAD L.UVSIINHAN ENE NYAMDORJOOS BOLJ TSEDENBALIINHAA ZURGIIG BARIAD MONGOLOOS HOOGDOH IREEDUI AISUI.
Зочин 2021-05-16 66.181.161.44
пастор Цай овогт эльбекжорж их л сандарч байгаа юм байна даа.
Зочин 2021-05-16 202.126.90.145
Энэ хэрэгийг улс төрийн шоу болголгүй үнэнээр нь шийдсэний дараа ард түмэндээ зарлаач эзнийг нь олж чадахгүй бол дэмий юм ярьж өс хонзонгий бай болгох хэрэггүй.
Зочин 2021-05-16 66.181.161.73
Мушгин гуйвуулж байвал зөв байдаг уу
Зочин 2021-05-16 216.38.195.77
angel
Зочин 2021-05-16 192.82.70.60
ЯДУУ АРДАА ГАЙХУУЛСАН УГСАА МУУТАЙ ХАР ЯСТАЙ ЦАГААЧ ТАРВАГАЧИНЫ ҮР САД КОММУНИСТУУДЫН ҮЛДЭНГЭРҮҮД ОДОО МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ
bold 2021-05-16 192.82.65.182
,,uls toriin zahialgat tom hereg,,geed anhnaasaa buruu zamaar yavchihsan yum bish biz?zugeer l neg muu huuhen shuuhni asuudal baisan yum bish baigaa daa gesen bodol suuliin ued tolgoid orj ireed baih bolloo.adguusni huyal tachaalaas bolj delhiin hemjeenii dain,ah duu amrag sadni hagatsal,temtsel,alaan hyadaan hun torolhtonii tuuhend ochnoon olon baisan.arai..za arai ugui bailgui dee,toriin mini suld orshoo.harin nyamka bol ene hergiig zovhon amin huviinhaa erh ashigt bainga ashiglaj irsen gedegt
Зочин 2021-05-16 192.82.82.150
Монголчууд бид хоорондоо мэрэлцэж байх хооронд гадны нөлөө Монголд улам гүнзгийрч байна. Урд зүгийн нөхдүүдийн нөлөө улс төр, эдийн засаг, санхүү, төрийн албанд их шургалаа. Монголчууд бид одоо нэгдэж чадахгүй бол тусгаар тогтнолоо алдаж болзошгүй!
Зочин 2021-05-16 192.82.82.150
Олон жил яригдсан асуудал: элбэгдорж, бат-үүл нар
Зочин 2021-05-16 150.129.142.226
Хамгийн сонирхолтой нь, Н.Алтанхуягийг нэр дэвшихийг бүртгэж авсангүй гэж анхлан зарласан өлсгөлөнгөө АН-ын бүлгийн гишүүд гэнэт зогсоосон нь Ц.Нямдоржтой тохиролцсон байж мэдэх. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байсан алуурчдыг суллахад Ерөнхийлөгч Ц.Нямдоржид туслах, эсрэгээрээ Ц.Нямдорж АН-ын тамганы маргааныг О.Цогтгэрэлийн талд шийдэж өгөх тохиролцоо явчихсан юм биш байгаа гэх хардлага С.Зоригийн хэргийг тойрсон үйл явдлаас төрж байна.
Зочин 2021-05-16 202.55.188.39
Тэгээд наад 2 чинь батлан даалтанд гарахаар захиалагч мэнгэт Нямкадаа алуулаад "гадны нелеегуй амиа хорлолт болжээ, эсвэл ковид тусаад ухлээ" гэж оношлуулаад энэ хэрэг хаагдах юм байна даа!!! Шорондоо байвал ядаж хамгаалалтанд байгаа болохоор аминд нь елзийтэй дее!!!
Зочин 2021-05-16 202.55.188.39
Тэгээд наад 2 чинь батлан даалтанд гарахаар захиалагч мэнгэт Нямкадаа алуулаад "гадны нелеегуй амиа хорлолт болжээ, эсвэл ковид тусаад ухлээ" гэж оношлуулаад энэ хэрэг хаагдах юм байна даа!!! Шорондоо байвал ядаж хамгаалалтанд байгаа болохоор аминд нь елзийтэй дее.
Зочин 2021-05-16 202.72.247.58
Ш.Отгонбилэг, Н.Багабанди, С.Баяр нар энэ аллагын захиалагчид мөнөөс мөн. Одоо Ц.Нямдоржийг барьж шалгах л үлдлээ. х*******н тагнуул у ч хийж чадна. тэр Н.Багабанди, С.Баяр нарыг шоронд хийж шалгаач. Н.Багабанди бүгдийг мэднэ. АТГ, ТЕГ, цагдаа нь нийлээд Ц.нямдоржийг барьж шалгаач.
зочин 2021-05-16 122.201.21.87
Батзандан, Болд гээд бүгд л эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гээд тэмцсэн шүү дээ. Яахаараа Нямдорж ганцаараа холбоотой болдог юм.
судлаач иргэн 2021-05-16 202.9.47.25
23 жил энэ хэргийг б"удлиулсан бас амгалабаатартай хамгийн ойр дотно хүн нь нямдорж л юм байна гэхдээ нямдорж хэрэгийг илрүүлэх биш харин будлиулах гацаах чиглэлд дандаа ажиллаж ирсэн гэсэн хурцын үг л цаг хугацаа өнөгрөх тусам их үнэмшитэй болоод байна даа батүүлийг нэг удаа сонгуулын өмнө сүртэй гэч нь баривчлаад сонгуулын дараа сулалаа биздээ тэхээр бат үүл биш л байх нь одоо нямдорж л энэ хэрэгт тунаж үлдээд байна даа лайтай шаар юмаа ард түмэн нямдоржийг төрөөс зайлуулаач нгэж МАН аас мөнч
Зочин 2021-05-16 202.126.90.85
Содномдаржаа, Чимгээ хоёр С.Зориг агсаныг хөнөөсөн гэхэд эрүүл байтугай тэнэг хүн ч итгэмгүй, инээдтэй жүжиг тавигдсан.
Ардын нам энэ хэлмэгдүүлэлтийн үнэн мөнийг олоход алхам алхамаар урагшилж байгаад баяртай байна.
Энэ хэргийн үнэн илрэх вий гэж Элбэгээ болон түүний сайт news.mn хоёр л их сандрах юм даа хаха
ОСОРЖАМАА 2021-05-16 202.179.24.233
ТЭР ЧИНЬ МЭНГЭ БИШ ШД … КАМЕР НЬ БАЙХГҮЙ ЮҮ .. КАМЕР ШД
zochin 2021-05-16 192.82.67.193
Huuli huchniihen archaagui yumooo.Ene olon jild gants hereg ilruulj chadahgui chadamjgui ulbiisun udur honog ungruuj ulsaas tsalinjsan oi gutmaruud.Songuuli bolhoor l Nymdorj gej neg uvgun Zorig geed l buvtnaad …
БУРИАД БАТҮҮЛ БАЙГАА УЧРААС 2021-05-16 185.180.223.193
БУЛГАНД БУСАД ОРНУУДАД ЗӨВШӨӨРӨГДСӨН ПОЛИГРАФ УНТУУЛГА ГИПНОЗ ХИЙЖ ЯАГААД ҮНЭНИЙГ НЬ 30 ЖИЛ ХЭЛҮҮЛЭЭГҮЙ ВЭ?
Зураач Лондон 2021-05-16 90.220.183.209
Тэр 3 Зоригийг алсан гэхэд итгэдэг хүн мөн ч цөөхөн шүү! Гэхдээ Бат-Үүл алаагүй, Эби ч оролцоогүй! Хэн байхав бод доо, тэнэг монголчууд аа!
Зочин 2021-05-16 150.129.140.118
Ард түмэн сонгуулиар Нямдоржийг одоо болио төрөөс холд гээд сонгоогүй.Энэ гай аль нэг нүхээр төрд шургаж орж ирээд үймээн самуун хутгаад суух юм.Төрийн толгойд хэрүүлч бузарууд , попроочингууд байхад яаж хөгжих юм бэ
Зочин 2021-05-16 185.180.223.193
АРХИЧИН БУРИАДУУД ТА НАР ХОГИЙН ДОО.
Зочин 2021-05-16 122.201.21.87
Батүүл хүнээ олж зөв дайрч чадсангүй. Их л балмагдсан бололтой. Үндэслэл ч муу байна. Яг л жаахан хүүхэд шиг эсрэг хүн рүүгээ чихэж.
Хариулт 2021-05-16 150.129.140.118
Ганц Бат үүл ч биш олон хүн Нямдоржийг шалгах нь зүйтэй гэж хэлж байх юм.УИХ гишүүн Б.Энхбаяр:Нямдорж Зоригийн хэргийн талаар хөшигний наана нэг юм ярих,хөшигний ард тэс ондоо юм ярьдаг гэжээ.Эрдэнэбат :/прокурор асан/ Нямдорж захиалагч .Батүүл: Нямдорж бол гадны гар хөл оролцсон захиалагч ,хамжигч .Хурц: Нямдорж ажлын хэсгийг олон удаа тараасан даа. Нямдоржоо хамт шалгуулъя. Элбэгдорж: Хуучин хууль хэвээр байсан бол Нямдорж хамгийн түрүүн Содномдаржаа,Чимгээ 2 ыг цаазалсан байгаа даа .гэх мэтчл
ЗОЧИН 2021-05-16 202.126.89.131
ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР БИЧЭЖ ДЭЭ ! НААД н**ш ЧИНЬ ГОЛ ОРЛОН ТОГЛОГЧ ДОО ! ХОГЫН а******н !
ИХ БӨӨ 2021-05-16 185.225.208.12
БАТ-ҮҮЛЭЭ НЯМДОРЖРУУ ДАЙРАХААР ЭЛБЭГЭЭРҮҮГЭЭ ДАЙРЧ "ЧИ ХУРЦ ЭРДЭНЭБАТ 2Т ҮҮРЭГ ӨГӨХДӨӨ БАТ-ҮҮЛ ГЭЖ ЯМАР ЗОРИЛГООР ХЭЛҮҮЛСЭН БЭ?" АМГАЛАНБААТАР ХУРЦ ЭРДЭНЭБАТ 2-Н ЗААЖ ӨГСӨН ҮГНЭЭС ӨӨР ЮМ ЯРИХГҮЙ? ЗАХИАЛАГЧ Ч а******н Ч БҮГД ЗОХИОЛ БОЛОХООР СУЛЛАГДСАНД БАЯРЛА БҮҮ АЙ? ХАРИН СУЛЛАГДААГҮЙ БОЛ ЗАХИАЛАГЧ ГЭСЭН ҮГЭНД НЬ УНАХ БАЙСАН. ОДОО ХУРЦ ЭРДЭНЭБАТ 2" БИД БУРУУГҮЙ ЭЛБЭГЭЭ Л ИЛРҮҮЛ ЗОХИО?? ГЭСЭН ГЭДГЭЭ ХЭЛЧИХВЭЛ ЯЛ МУЛТАРНА ДАА?
Зочин 2021-05-16 66.181.161.8
яг үнэн
зочин 2021-05-16 66.181.161.20
Сонгууль болох үед дандаа С. Зоригийн ясыг өндөлзүүлж байдагаа боль Дандаа жүжиг тавьж байдаг дуракууд
зочин 2021-05-16 192.82.75.37
СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬД АРД ТҮМНИЙГ ТУРХИРААД ИРГЭНИЙ ДАЙН ӨДӨӨХ ЗАМ РУУ Л ЯВНА
ЗОЧИН 2021-05-16 202.9.46.199
Нямдорж Зоригийн аллаганд огт хамаагүй .Ер нь чоно нохойд хөөгдөөд гүйцэгдэхээрээ эргэж дайрдаг шиг л юм болж байх шиг.
зочин 2021-05-16 192.82.73.59
УВС НТР ГЭСЭН ЖАЛГА ДОВНЫ ЯДУУ ЯРИАТАЙГАА XXI ЗУУНЫГ ТУУЛАХ УУ.
ЭНЭ ТУСГААР УЛСЫН ХӨГЖЛИЙГ БОДОЖ БАЙГАА БОЛ ДИЖИТАЛ ЗУУНД ТАРХИНЫ
БАГТААМЖАА ӨЧҮҮХЭН Ч БОЛОВ НЭМЭГДҮҮЛЦГЭЭЕ МОНГОЛЧУУД МИНЬ.
Зочин 2021-05-16 51.15.197.251
Төвийн ху-жаа Хэнтийн буриадууд л дөрвөд Увс гэж үзэн ядацгаадгийг бүгд л мэддэг.
увс биш хүн 2021-05-16 66.181.161.86
УВС хүмүүс эх орондоо хоноцын сэтгэлээр ханддаг зөвхөн өөрсдиигөө л бодно харин хасагууд хамаагүй дээр ЦЭДЭНБАЛ монголыг оросд нэгтгэх гэж байсан монгол ньюс түүнииг зууны манлай болгосон одоо эд СЭЛЭНГЭ сайхан нутгииг тахалж байна УВСАА хөгжүүлээч НЯМДОРЖ бол хорлон сүйтгэгч төриин хутгуур жүжигчин бөөс шээсэндээ холилдсон алдартай тагнуулч
1928283191-д ха ха 2021-05-16 202.21.108.198
🤪🖕.чи зүгээр үү
Зочин 2021-05-16 192.82.83.191
Ингэж бодож үзвэл яаж байна. Ардчилал гээд муу хэдэн Монголчуудыг хамаагүй даврааж болохгүй . Тэр удирдагч гээд байгаа нөхрийг нь даруй нухахгүй бол ардчилал нь улам батжих болно, хуучин дарангуйлж байсан намыг нь хэрхэвч ардчилал нэрээр устгуулж болохгүй, нөлөөгөө тогтоохын тулд бидэнд Монголчуудыг нэг гараар барьж байсан дэглэм нь хэрэгтэй юм. Бид өөрсдийн найдвартай хүнээр энэ ажиллагааг захиалуулна, гэхдээ захиалгыг олон дамжуулж мэргэжлийн биш хүмүүсээр ахуйн халдлага маягаар гүйцэтгүүлнэ.
зочин 2021-05-16 43.228.129.20
Энэ мөчөөс хойш дахин энэ хэргийн талаар сонсмооргүй байна. Одоо больчих тэхүү энэ хүний ясыг яасан их өндөлзүүлдэг юм