Баян, чинээлэг орнууд хүүхэд, өсвөр насныхныг вакцинжуулах төлөвлөгөөгөө түр хойшлуулж, бага орлоготой орнуудад вакцинаасаа хуваалцах хэрэгтэй гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус уриалжээ. Чинээлэг улс орнууд насанд хүрсэн хүн амынхаа ихэнх хэсгийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулсны дараа хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байгаа билээ. АНУ өнгөрсөн долоо хоногоос “Pfizer/BioNTech” –ийн вакцинаар 12-15 насныхныг вакцинжуулж эхлээд байгаа бол Канад улс мөн хамгийн их өвчлөлтэй байгаа Альберта мужаас хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ. Мөн Швейцарын зарим бүс нутагт 16 насныхныг вакцинд хамруулахыг санал болгосон байна.
Тэгвэл ДЭМБ-ийн тэргүүн “COVAX” хөтөлбөрөөр дамжуулж дэлхийн хүн амыг жигд вакцинжуулах ажил үргэлжилж байгаа ч вакцины хуваарилалт тэгш бус хэвээр байгааг шүүмжилжээ. Бага болон бага дунд орлоготой орнуудад эмнэлгийн ажилтнуудад ч “Covid-19”-ийн эсрэг вакцин хүрэлцэхгүй байхад зарим улс орон өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байгааг дурдаад чинээлэг улсуудыг төлөвлөгөөгөө эргэн харахыг уриалжээ.
“COVAX” хөтөлбөр дэлхийн дундаас доош орлоготой 92 улсын хүн амын 20 хувийг энэ онд багтаан дархлаажуулахаар зорьж байгаа ч одоогийн байдлаар вакцины ихэнх нөөцийг өндөр орлоготой улс орнууд нөөцөлж аваад байгаа. Хойд Америк, Европын ихэнх улс орнуудад вакцинжуулалт эрчимтэй хэрэгжиж байгаа бол Африк тивийн цөөн хэдэн улс дөнгөж эхний тунгаа тариад байна.
Эх сурвалж: BBC
Bla 2021-05-15 24.13.36.85
Manaih saindaa ch bish 2 ikh gurnii dund, hun am bagatai tuldaa gaigui baigaa yum
Зочин 2021-05-15 192.82.83.41
Ядуу орнуудаас манай улс сайн бн. Манай улс ардчилалын ачаар ядуу гуйлгачин орнуудын ангилалд найдвартай орцон ш дээ. Ккк.
ner 2021-05-15 17.149.225.102
manai ulsiin zamnal dunguj ehelj bna shuu dee. Hugjij devshihiin tuld ardchilaliig songoh shaardlagatai. shinehen ardchilaltai uls aldaj onoh yum blgui yahaw. Busdiin tuulsan zamaar l yavj bgaa gj bodoj bna.
Зочин 2021-05-15 202.126.88.237
Хэрэгтэй гнүү? Яахаа энэ хулгайчаар заалгахгүй бх аа.
ner 2021-05-15 17.149.225.102
manai ulsiin zamnal dunguj ehelj bna shuu dee. Hugjij devshihiin tuld ardchilaliig songoh shaardlagatai. shinehen ardchilaltai uls aldaj onoh yum blgui yahaw. Busdiin tuulsan zamaar l yavj bgaa gj bodoj bna.
Зочин 2021-05-15 202.9.41.14
6-2 нд 1 сарын хугацаатай англи хэл дээр уран зохиолын ном унших вакум сургалтанд бүртгэж байна. 7 хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-19 хооронд хичээллэнэ. 99922603 утсаар бүртгүүлнэ үү
WISHING HEALTH & PEACE FOR ALL EVERYBODYS OF UNIVERSE !! 2021-05-15 202.126.90.81
АЙ ДАЯН ДЭЛХИЙ ДАЯАРАА ГАЙ ГАМШИГ ЗОВЛОН БҮГДЭЭС ҮҮРД ХАГАЦААСАЙ !!!
ЭХ БОЛСОН 6 ЗҮЙЛ ХАМАГ АМЬТАН БҮХЭН АМГАЛАН ЖАРГАЛАНГИЙН ЦАГ ЭРИНТЭЙ ХУРДАН ТҮРГЭНЭЭ УЧРАХ БОЛТУГАЙ !!!
🍀🍀🍀🌳🌳🌳🍀🍀🍀🍀🌷🌷🌷🌷
Irgen 2021-05-15 202.9.46.196
Manai uls teghed sain bna shuu