"Чинээлэг улсууд вакцинаа хуваалцах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

COVID-19

"Чинээлэг улсууд вакцинаа хуваалцах хэрэгтэй"

"Чинээлэг улсууд вакцинаа хуваалцах хэрэгтэй"

Баян, чинээлэг орнууд хүүхэд, өсвөр насныхныг вакцинжуулах төлөвлөгөөгөө түр хойшлуулж, бага орлоготой орнуудад вакцинаасаа хуваалцах хэрэгтэй гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус уриалжээ. Чинээлэг улс орнууд насанд хүрсэн хүн амынхаа ихэнх хэсгийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулсны дараа хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байгаа билээ. АНУ өнгөрсөн долоо хоногоос “Pfizer/BioNTech” –ийн вакцинаар 12-15 насныхныг вакцинжуулж эхлээд байгаа бол Канад улс мөн хамгийн их өвчлөлтэй байгаа Альберта мужаас хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ. Мөн Швейцарын зарим бүс нутагт 16 насныхныг вакцинд хамруулахыг санал болгосон байна.

Тэгвэл ДЭМБ-ийн тэргүүн “COVAX” хөтөлбөрөөр дамжуулж дэлхийн хүн амыг жигд вакцинжуулах ажил үргэлжилж байгаа ч вакцины хуваарилалт тэгш бус хэвээр байгааг шүүмжилжээ. Бага болон бага дунд орлоготой орнуудад эмнэлгийн ажилтнуудад ч “Covid-19”-ийн эсрэг вакцин хүрэлцэхгүй байхад зарим улс орон өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байгааг дурдаад чинээлэг улсуудыг төлөвлөгөөгөө эргэн харахыг уриалжээ.

“COVAX” хөтөлбөр дэлхийн дундаас доош орлоготой 92 улсын хүн амын 20 хувийг энэ онд багтаан дархлаажуулахаар зорьж байгаа ч одоогийн байдлаар вакцины ихэнх нөөцийг өндөр орлоготой улс орнууд нөөцөлж аваад байгаа. Хойд Америк, Европын ихэнх улс орнуудад вакцинжуулалт эрчимтэй хэрэгжиж байгаа бол Африк тивийн цөөн хэдэн улс дөнгөж эхний тунгаа тариад байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж