Нэг хүн өдөрт 2.6 кг хог гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

Нэг хүн өдөрт 2.6 кг хог гаргаж байна

Нэг хүн өдөрт 2.6 кг хог гаргаж байна

Улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгүүдэд асгагдаж буй нийт хогийг хүн амын тоонд хувааж үзвэл нэг хүн өдөрт 2.6 кг хог хаягдал гаргасантай тэнцэж байна. Тодруулбал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран гаргасан 2019 оны судалгаагаар 2016 онд 2.1, 2017 онд 2.5, 2018 онд 3.4 сая тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт зайлуулсан нь дээрх дүгнэлтэд хүрчээ. Энэ нь дэлхийд дээгүүрт жагсах үзүүлэлт аж.

Сүүлийн таван жилийн хугацаанд хог хаягдлын тоо хэмжээ дөрөв дахин нэмэгдэж, 10 мянган тонн аюултай хогийг байгальдаа хаядаг болохыг судалгааны дүн харуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 6.1-д  “Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж