Оросын эрдэмтэд хамрын цацлага хэлбэрийн вакцин бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Оросын эрдэмтэд хамрын цацлага хэлбэрийн вакцин бүтээж байна

Оросын эрдэмтэд хамрын цацлага хэлбэрийн вакцин бүтээж байна

Covid-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг бүтээсэн ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хамрын цацлага хэлбэрийн вакцин боловсруулж байгаа тухай хүрээлэнгийн тэргүүн Александр Гинцбург мэдэгджээ. Эмнэлзүйн туршилт амжилттай болбол тус вакциныг 2022 онд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

"Манай хүрээлэн Covid-19-ийн эсрэг вакциныг бүтээх, сайжруулах зорилготой хэд хэдэн чиглэлийн ажил гүйцэтгэж байгаа. Үүний нэг нь хамрын цацлага хэлбэрийн вакцин бүтээх явдал юм. Яг одоо ийм төрлийн вакцины клиникийн өмнөх туршилтууд хийгдэж байна. Бид эмнэлзүйн туршилтыг энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр эхлүүлэх бөгөөд туршилтын үр дүнд суурилан, 2022 онд бүртгүүлэхээр төлөвлөж байна" хэмээн Гинцбург ярьжээ.

Вакциныг хоёр болон нэг тунтай гэсэн хоёр янзаар гаргахаар төлөвлөж байгаа ба ийм төрлийн вакцин нь хэрэглэхэд хялбараас гадна ямар нэгэн гаж нөлөө, хариу урвал багатай байдгаараа давуу талтай гэнэ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж