Бухимдсан худалдаа эрхлэгчид хөл хориог эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

Бухимдсан худалдаа эрхлэгчид хөл хориог эсэргүүцлээ

Бухимдсан худалдаа эрхлэгчид хөл хориог эсэргүүцлээ

УОК-оос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаа ч хаалгаа барьсан худалдаачид хөл хориог эсэргүүцлээ. Хэдийгээр жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон ч “Sunday Plaza” худалдааны төвийн бизнес эрхлэгч, лангуу түрээслэгчид  өнөөдөр /2021.05.15/ жагссан юм. Тэдний зүгээс хөл хорионы хугацаанд түрээсийн дарамтад орж, амьжиргаа залгуулах аргүй болсныг илэрхийлж ийнхүү хөл хориог эсэргүүцэж байгаа юм. Худалдаа эрхлэгчид “Төрийн шийдвэр бүх хүнд, бизнес эрхлэгчдэд тэгш үйлчлэх хэрэгтэй. Бид нэгдсэн журмаар вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэн. Бид төрөөс гаргасан шийдвэрийг таван сар хүндэтгэсэн. Одоо үйл ажиллагаагаа нээмээр байна” хэмээн бухимдлаа илэрхийлж, шаардлага тавьж буй.

УОК-оос худалдааны төвүүдэд хүний бөөгнөрөл үүсдэг тул эрсдэлтэй хэмээн үзэж үйл ажиллагааг нь түр хязгаарлаад байгаа юм. Гэхдээ "Нарантуул", "Бөмбөгөр", "Хархорин" тэргүүтэй зах худалдааны төвүүдийг энэ сарын 22-ноос эхлэн нээхээр төлөвлөж байгааг өчигдөр мэдэгдсэн ч эцсийн шийдвэр гараагүй байгааг онцолсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж