Согтуу үедээ орон сууцны дөрвөн давхраас унаж бэртжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

Согтуу үедээ орон сууцны дөрвөн давхраас унаж бэртжээ

Согтуу үедээ орон сууцны дөрвөн давхраас унаж бэртжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.05.14/ бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны  дөрвөн давхраас унасан байна. Тодруулбал,  Орхон аймгийн харьяат 29 настай эрэгтэй Э нь унаж бэртсэн байсныг алба хаагчид аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ. Аймгийн онцгой байдлын газарт өчигдөр 23:33 цагийн үед  Согоот багийн 12 дугаар байр 9 давхар орон сууцнаас хүн унах гээд байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ дагуу алба хаагчид цаг алдалгүй очиж, тусламж үзүүлсэн нь энэ юм байна.
  • Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт  дөрвөн ханатай гэр шатаж, 76 настай эрэгтэй түлэгдсэн байна. Иргэн Б-г алба хаагчид Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлсэн байна. Галын дуудлага өчигдөр орой 19:17 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид цаг алдалгүй очиж шатаж байсан гэрийг унтраажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж