С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ рүү өчигдөр шөнийн 02:00 цагт 99113020 утаснаас залгаж, амь нас, эрүүл мэндэд нь халдана хэмээн заналхийлсэн юм. Эдгээр хүмүүс хэний захиалгаар, ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгаа нь тодорхойгүй байгаа ч нэр дэвшигчийн амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлж хоёр, гурван цагийн турш залгаж сүрдүүлсэн нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар хууль зөрчсөн үйлдэл юм.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигч рүү халдах нь хуулиараа хориотой байдаг.

Ардчилсан намын зүгээс энэ хэргийг шалгуулахаар Төрийн Тусгай Хамгаалалтын газарт гомдол гаргаад байна. Өмгөөлөгч Г.Батбаяр энэ хэргийн талаар хэлэхдээ “ Нэр дэвшигчийг заналхийлж буй тус үйлдэл нь эрх баригч намын зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 99113020 дугаарын холбогдогч н.Даурэнбек нь Жандос гэх этгээдийн төрсөн ах, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нь тогтоогдсон” гэсэн юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж