ЭМЯ: Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 205 боллоо

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 205 боллоо

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.05.15/  мэдээлэл хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, May 14, 2021

Сүүлийн 24 цагт 8883 хүний сорьцод шинжилгээ хийхэд 553 хүнээс  Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48100  боллоо.  Тодруулбал, Улаанбаатарт 516,  орон нутагт 30 тохиолдол шинээр бүртгэгджээ.  Таван хүн нас барж, Covid-19 халдварын шалтгаант нас баралт нийт 205 боллоо.

  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан 78 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 2-нд онош батлагдсан 79 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 79 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 82 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 82 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Сүүлийн 24 цагт 1234 хүн бүрэн эдгэрчээ. Тодруулбал, эмнэлгээс 504, гэрийн хяналтаас 73 хүн тус тус гарчээ.

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлуудаас 4327 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлын 2261 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 1443 нь хүнд, 1517 нь хүндэвтэр, 106 хүн маш хүнд байдалтай эмчлүүлж байна.  Мөн өчигдөр 331 хүнийг эмнэлэгт шилжүүлсэн бол 386 хүнийг гэрт нь тусгаарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж