АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагддаг “SuperLotto Plus” сугалаанаас 26 сая ам.доллар хожсон эмэгтэй азын сугалаагаа хувцастайгаа хамт угаалгын машинд хийснээс саятан болох боломжоо алджээ. Сугалааны тохирол өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болсон ч ялагч гарч ирж, шагналаа авах хугацаа нь Пүрэв гаригт /2021.05.13/ дууссан байна.
Азтан болсон эмэгтэй Лос-Анжелес хотын захад байрладаг “Arco AM/PM” хүнсний дэлгүүрээс тасалбар авсан аж. Харамсалтай нь тэр тасалбараа өмднийхөө халаасанд хийснээ мартаад угаалгын машинд хийгээд угаачихсан байна.
Дэлгүүрийн хяналтын камерны тусламжтай тэр эмэгтэй сугалааны тасалбар авч байсныг шалгаж тогтоосон гэнэ. Гэвч хонжвороо авах хугацаа өнгөрсөн, тухайн азийн тасалбарыг эзэмшиж байсныг батлах баримт байхгүй тул мөнгийг өгөх боломжгүй болжээ.
Хэрвээ эмэгтэй сугалаанд хожсоноо баталж чадсан бол 26 сая ам.долларыг жилийн турш бага багаар цувуулж бүрэн авах, эсвэл нэг удаа 19.7 саяыг бэлнээр авахын аль нэгийг сонгох байв. Одоо нэгэнт азын шагналаа авах эрхгүй болсон тул сугалааг зохион байгуулагчид 19.7 сая долларыг Калифорни мужийн дунд сургуулиудад хандивлах юм байна. Харин ялагчийн тасалбарыг борлуулсан дэлгүүрт 130 мянган долларыг олгох ажээ.
Эх сурвалж: CNN
Зочин 2021-05-15 66.181.180.38
😆😆😆 azgui amitan
Зочин 2021-05-15 192.82.71.243
Ийм уур хүргэсэн юм битгий тавьж бай.тэр алтан азгүй л байж хэнэгүй манайх шиг 1 ш цаас хямгадаад явж чадахгүй.
Зочин 2021-05-15 66.181.161.83
Дэлгүүрт нь 130,000$ өгч болж байгаа юм бол тэр дэлгүүрээс тасалбар авсан энэ муу авгайд ядаж 10%-ийг нь өгч болдоггүй юм байх даа???
клара 2021-05-15 66.181.178.190
ази азийн
аз азын
Зочин 2021-05-15 64.119.25.244
Өөөөөө