26 сая доллар хожсон сугалаагаа угаалгын машинд угаажээ

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

26 сая доллар хожсон сугалаагаа угаалгын машинд угаажээ

26 сая доллар хожсон сугалаагаа угаалгын машинд угаажээ

АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагддаг “SuperLotto Plus” сугалаанаас 26 сая ам.доллар хожсон эмэгтэй азын сугалаагаа хувцастайгаа хамт угаалгын машинд хийснээс саятан болох боломжоо алджээ. Сугалааны тохирол өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болсон ч ялагч гарч ирж, шагналаа авах хугацаа нь Пүрэв гаригт /2021.05.13/ дууссан байна.

Азтан болсон эмэгтэй Лос-Анжелес хотын захад байрладаг “Arco AM/PM” хүнсний дэлгүүрээс тасалбар авсан аж. Харамсалтай нь тэр тасалбараа өмднийхөө халаасанд хийснээ мартаад угаалгын машинд хийгээд угаачихсан байна.

Дэлгүүрийн хяналтын камерны тусламжтай тэр эмэгтэй  сугалааны тасалбар авч байсныг шалгаж тогтоосон гэнэ. Гэвч хонжвороо авах хугацаа өнгөрсөн, тухайн азийн тасалбарыг эзэмшиж байсныг батлах баримт байхгүй тул мөнгийг өгөх боломжгүй болжээ.

Хэрвээ эмэгтэй сугалаанд хожсоноо баталж чадсан бол 26 сая ам.долларыг жилийн турш бага багаар цувуулж бүрэн авах, эсвэл нэг удаа 19.7 саяыг бэлнээр авахын аль нэгийг сонгох байв. Одоо нэгэнт азын шагналаа авах эрхгүй болсон тул сугалааг зохион байгуулагчид 19.7 сая долларыг Калифорни мужийн дунд сургуулиудад хандивлах юм байна. Харин ялагчийн тасалбарыг борлуулсан дэлгүүрт  130 мянган долларыг олгох ажээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж