Айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс зогсооно

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

Айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс зогсооно

Айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс зогсооно

Нийслэлийн хэмжээнд орон сууцны айл өрхүүдийн дулааныг өнөөдрөөс бүрэн зогсоож байна.  Дулааны шугам сүлжээний засвар эхэлж байгаа тул өчигдрөөс айл өрхүүдийн халаалтыг хэсэгчлэн зогсоож эхэлсэн юм. Халаалт зогсоосны дараа үргэлжлүүлэн дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийхээр  "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-иас төлөвлөжээ.

Шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг нийслэлийн хэмжээнд халуун ус таслах хуваарийн дагуу хийж, ирэх өвлийн бэлтгэл хангах ажил эхлэх юм.

Эхний ээлжинд энэ сарын 16-наас Говь-2 ХК, БӨҮРайон, Буудлын клуб, Дэлгэрэх хотхон, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчим, Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал орчим, Төмөр замын эмнэлэг, УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид, Төмөр зам орчим, Зайсан орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж