Хятад улс анх удаа Ангараг гариг дээр судалгааны станцаа буулгасан байна. 2020 оны долдугаар сард дэлхийгээс хөөрч, энэ оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орсон Хятадын "Tianwen-1" хөлөг өнөөдөр өглөө /2021.05.15/ анх удаа станцаа Ангарагт амжилттай буулгажээ.
Ингэснээр Хятад нь АНУ, ЗХУ-ын дараа Ангарагт газардаж чадсан дэлхийн гурав дахь улс болж байна. Мөн Хятад нь тойрог замын станц, газардагч станц, өөрөө явагч станц гурвыг нэг аяллаар хамтад нь Ангарагт илгээсэн анхны улс болж байна.
Хятадын “Zhurong” нэртэй станц Ангараг гаригийн эртний галт уулын чулуулгаар дүүрэн тэгш тал болох “Utopia Planitia” гэж нэрлэгддэг газарт буужээ. Энэ газрын хөрсөн доор усны нөөц байх магадлал өндөр гэж үзэж байгаа юм. Хятадын робот станц Ангарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг нь энэ оны сүүлээр дэлхийд авчрахаар төлөвлөжээ.
Дэлхийтэй харьцуулахад маш сийрэг агаар мандалд нь орсон цагаас эхлээд газардах хүртэл долоон минутын хугацаа шаарддаг бөгөөд энэ долоон минутад Цельсийн 1,000 гаруй хэмийн халууныг тэсвэрлэж байж амжилттай газарддаг байна. Мөн газардахдаа уналтыг сааруулахын тулд эхлээд том шүхэр дэлгэж, дараа нь тийрэлтэт хөдөлгүүрүүдийг ажиллуулж байж Ангарагийн хөрсөн дээр аюулгүй газарддаг ажээ.
Ийнхүү амжилттай газардсан тул тус аппаратаар Ангарагийн 90 хоногт судалгаагаа хийж гүйцэтгэх ажил үлдэж байна. Ангарагийн нэг хоног нь дэлхийн 24 цаг 39 минуттай тэнцдэг. Хятадын "Zhurong" робот аппарат нь 2000-аад оны үеийн NASA-ийн "Spirit and Opportunity" роботтой төстэй бөгөөд 240 кг жинтэй аж.
Эх сурвалж: BBC, Space.com
ЛОЛ 2021-05-15 66.181.166.134
Хятадын робот станц Ангарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг нь энэ оны сүүлээр дэлхийд авчрахаар төлөвлөжээ. ГЭНЭ ҮҮ ЮУ ШААДААНБЭЭ, НАСА Ч АВЧИРЧ ЧАДААГҮЙ БАЙХАД ХЯТАД УУ, SPACE.COM РУУ ОРООД ХАРЛАА. 2028 ОНД ГЭЖ БАЙНА ШДЭЭ China is also planning to launch an ambitious Mars sample-return mission in 2028, much like a joint NASA and ESA sample-return mission scheduled to launch that same year. https://www.space.com/china-mars-rover-landing-success-tianwen-1-zhurong
Зочин 2021-05-15 192.82.83.41
Сэргэн мандах , ялан дийлэх түүхийн цаг нь ирсэн энэ их гүрнийг одоо хэн ч юу ч зогсоож удаашруулж чадахаасаа өнгөрчээ!! Ийм том их гүрэнийг байтугай Монголчуудыг тогтоон барьж чадаагүй дэлхий ертөнц шүү дээ.
Зочин 2021-05-15 59.153.114.118
Haashaa nalaad bnaa?!! Hyatadaa zugeer l magtana biz yagaad Mongol gej havchuulaad bgaan, muu hujaa chin
Зочин 2021-05-15 202.9.41.14
6-2 нд 1 сарын хугацаатай англи хэл дээр уран зохиолын ном унших вакум сургалтанд бүртгэж байна. 7 хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-19 хооронд хичээллэнэ. 99922603 утсаар бүртгүүлнэ үү
Оноч 2021-05-15 192.82.80.78
Хятадын сансар судлал, 1 том алхлаа. Оросууд ч мөнгөгүй болохоор хэцүү л байх шиг байна. Дээр Фобос гээд хөөргөсөн дэлхийгээс гаргаад шууд алдчихсан. Тэгээд баруунтай дахиж протокол болон бусад юмаа хуваалцахгүй гэж шууд мэдэгдэл хийж байсан. Ерөнхийдөө, дахиж ийм програм дээр хамаг юмаа өгөхгүй л гэж байна лээ. Барууныхныг нь хардаад байх шиг байсан. Ер нь тэгээд мөнгө, хөрөнгө л юмдоо. Гэхдээ хятад хурдтай байна.
Зочин 2021-05-15 192.82.73.118
Хятад мундаг юмаа, Баяр хүргэе.
Лорд 2021-05-15 64.119.19.58
Баяр хүргэе! Хятад лаг юм аа.
Зочин 2021-05-15 202.9.46.118
Баяр хүргъе. Амжилт хүсъе.