Хүнсний үйлдвэрт газ дэлбэрч дөрвөн хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутагт байрлах хонины толгой хуйхалж чанадаг үйлдвэрт суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал алдаж, ажилчид түлэгдсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар 50 кг-ын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос хий алдагдаж, улмаар гал алдсан болох нь тогтоогджээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас хийн баллонд тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүлсэн байна. Энэхүү осолд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлж нээж, хийн баллонд тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан Дашваанжил ХХК, Горгаз ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авч байгаа юм.
Холбоотой мэдээ