Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсчээ | News.MN

Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсчээ

Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсчээ

Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсчээ

Цар тахлын улмаас нийлүүлэлт буурснаар Монголын коксжих нүүрсний үнэ өсөөд байгааг “SXCoal” мэдээлжээ. Тавдугаар сарын 12-ны байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 1680 юань болсон байна. Энэ нь өмнөх сараас 20 хувиар өссөн дүн юм. Харин түүхий коксжих нүүрсний үнэ 19.8 хувиар өсч, 1390 юань болжээ.

Коксжих нүүрсний үнэ өсөх болсон нэг шалтгаан нь Хятадын дотоодын уурхайнуудын нийлүүлэлт буурсан явдал гэж үзэж байна.

Монголоос экспортолж буй нүүрсний талаас илүү хувийг гаргадаг Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд "Ногоон бүс" түр журмыг нэг сар мөрдөнө гэж Засгийн газар мэдээлээд байгаа билээ.

Хятадын тал тус боомтоор нэвтэрч буй автомашины тоог тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд 200, энэ сарын эцэс гэхэд 500 болгохоор төлөвлөж байгааг “SXCoal” мэдээлжээ.

Эх сурвалж: SXCOAL, COALHUB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-14 193.114.101.198

битгий худлаа буудаад бгаарай, австрали хятадын худадааны дайн нөлөөлж байгаа шүү дээ . австрали бол мах нүүрсний маш том нийлүүлэгч, бараг номер 1

Avatar

Зочин 2021-05-14 202.126.90.114

МОНГОЛЧУУД УУРХАЙГААС ОЛСОН ОРЛОГО АШГАА ЗӨВ ЗҮЙЛД ЗАРААСАЙ !! АЛС ИРЭЭДҮЙГЭЭ БОДСОН БАЙГАЛЬ ОРЧИНГ ХАМГААЛАХ ХОГНЫ ТӨРӨЛЖСӨН ҮЙЛДВЭРҮҮД БАРИХ; ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ МЕТРО БАРИХ; БАРУУН АЙМГУУДРУУ ТӨМӨР ЗАМ ТАТАХ; БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ; БАТЛАН ХАМГААЛАХ ЦЭРЭГ ЦАГДАА; ….ГМ.
ТӨР ЗАСАГ БЭЛЭНГЭЭР НЬ ИРГЭДДЭЭ МӨНГӨ ТАРААГААД Л ИРГЭД НЬ 3 ХОНОГ ШАР ТОРНЫ БАЯР ХИЙГЭЭД Л ДУУСАА…..СҮҮЛИЙН 10 ЖИЛД МОНГОЛЧУУД 5 ТЭРБУМ ДОЛЛАРААР ШАР ТОРНЫ БАЯР ХИЙЛЭЭ ХӨӨРХИЙ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж