Цар тахлын улмаас нийлүүлэлт буурснаар Монголын коксжих нүүрсний үнэ өсөөд байгааг “SXCoal” мэдээлжээ. Тавдугаар сарын 12-ны байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 1680 юань болсон байна. Энэ нь өмнөх сараас 20 хувиар өссөн дүн юм. Харин түүхий коксжих нүүрсний үнэ 19.8 хувиар өсч, 1390 юань болжээ.
Коксжих нүүрсний үнэ өсөх болсон нэг шалтгаан нь Хятадын дотоодын уурхайнуудын нийлүүлэлт буурсан явдал гэж үзэж байна.
Монголоос экспортолж буй нүүрсний талаас илүү хувийг гаргадаг Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд "Ногоон бүс" түр журмыг нэг сар мөрдөнө гэж Засгийн газар мэдээлээд байгаа билээ.
Хятадын тал тус боомтоор нэвтэрч буй автомашины тоог тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд 200, энэ сарын эцэс гэхэд 500 болгохоор төлөвлөж байгааг “SXCoal” мэдээлжээ.
Эх сурвалж: SXCOAL, COALHUB
Холбоотой мэдээ