Крипто олборлох нь яагаад байгальд асар их хөнөөлтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2021.05.14-нд нийтлэгдсэн

Крипто олборлох нь яагаад байгальд асар их хөнөөлтэй вэ?

Крипто олборлох нь яагаад байгальд асар их хөнөөлтэй вэ?

Олон улсад олборлож буй крипто валют нийт Лондонгийн ялгаруулдагтай ижил хэмжээтэй хүлэмжийн хий ялгаруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Тэгвэл крипто валют ба түүний олборлолт гэж юу вэ. Яагаад байгальд хөнөөлтэй вэ?

Тэрбумтан Элон Маск твиттертээ “Tesla" компани автомашины худалдаанд крипто валют ашиглахаа больж байна. Учир нь крипто валют олборлоход нүүрс ашиглах нь элбэг. Харин нүүрсний хэрэглээ бол байгаль орчинг бохирдуулдаг хамгийн хөнөөлт зүйлсийн нэг билээ” хэмээн жиргэжээ.

BITCOIN ГЭЖ ЮУ ВЭ?

Энгийнээр хэлэхэд, энэ бол цахим валют, үндсэндээ программ хангамж юм. "Investopedia" сэтгүүлд хэвлэгдсэнээс харахад Bitcoin бол криптограф ашиглан код бичих, эвдэх шинжлэх ухааны аргаар цахим мөнгө бүтээх олон зуун оролдлогын хамгийн амжилттай нь гэнэ.

Зарим олон улсын том компаниуд крипто валютыг худалдаа наймааны албан ёсны нэгж хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэвч өдгөө крипто валют бэлэн мөнгийг орлоход хэтэрхий эрт байгаа бөгөөд зөвхөн цахим орчинд оршиж байгаа юм. Түүнчлэн цахим валютын найдвартай байдалд эргэлзэх явдал нийтлэг байдаг аж. Учир нь цахим валютыг хуулбарлах нь бэлэн мөнгийг хуулбарлахаас илүү хялбар байдаг бөгөөд найдвартай байлгахын тулд маш өндөр хамгаалалт шаардлагатай болдог байна.

BITCOIN ЯАЖ ОЛБОРЛОДОГ ВЭ?

Үндсэндээ, Bitcoin хөгжүүлэгч нар крипто валютаар хийсэн гүйлгээг баталгаатай байлгахыг хүсдэг. Чухам үүн дээр крипто олборлох гэдэг ойлголт үүсдэг гэнэ. Уламжлалт буюу бэлэн мөнгө ашигласан гүйлгээг цахим орчинд болон дэлгүүрт банк болон баримтаар бүртгэн авдаг. Bitcoin үүнийг дуурайж гүйлгээг блок болгон бөөгнүүлж, блокчэйн хэмээх зүйл үүсгэдэг юм.

Чухам тэдгээр гүйлгээг хийж, блок бүтээхийн тулд крипто олборлогч нар гараар болон энгийн компьютераар хийх боломжгүй математикийн төвөгтэй бодлогыг бодох шаардлага тулгардаг байна. Тиймээс крипто олборлогч нар олон улсад бүтээгдэж буй хамгийн хүчирхэг компьютеруудыг ашиглахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар крипто олборлолт нь хоёр талтай гэнэ. Тухайлбал, нэгдүгээрт, олборлогчдын ашиглаж буй хүчирхэг компьютерууд Bitcoin сүлжээн дэх математикийн нарийн төвөгтэй бодлогыг бодохдоо шинэ bitcoin гарган авдаг аж. Харин нарийн төвөгтэй математикийн бодлогуудыг бодсоноор олборлогч нар гүйлгээний мэдээллийг баталгаажуулж, улмаар bitcoin төлбөрийн сүлжээг улам аюулгүй, найдвартай болгодог байна. Илүү нарийн ойлгоё гэвэл цааш мэдэх ёстой олон зүйл бий хэдий ч байгаль орчинд хамааралтай хэсэг нь дээрх юм.

КРИПТО ОЛБОРЛОЛТ ЯАГААД БАЙГАЛЬД ХӨНӨӨЛТЭЙ ВЭ?

Дээр дурдсанчлан зөвхөн bitcoin төдийгүй бүх крипто валют олборлолтод маш хүчирхэг компьютер шаардлагатай болдог. Харин хүчирхэг компьютерууд маш их эрчим хүч ашигладаг.

Тиймээс крипто валют нийтлэг болох тусам олборлогч нар, түүнийг дагаад хүчирхэг компьютеруудын хэрэглээ өсөх юм. Түүнээс гадна блокчэйн улам урт, том болж, математикийн бодлогууд илүү нарийн төвөгтэй болсноор компьютерууд илүү олон цагаар илүү их эрчим хүч ашиглан ажиллах шаардлагатай болох юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж