С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй | News.MN

С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй

БЯМБАЦОГТ

С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй

С.Бямбацогт: “Теле эргүүл” хүний эрхийг зөрчиж болохгүй

Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилгаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг санаачлан батлуулж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Хуульд өөрчлөлт орсноор Монгол улсын хэмжээнд 60 мянган камер бүхий “Теле эргүүл”-ийн систем байгуулах боломж бүрдэх юм.

Гэхдээ энэ системийг хүний эрхийг хүндэтгэх, хууль дээдлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх байдлаар ашиглахаас бус  хувь хүний нууцад халдах, эрхийг нь зөрчихөд ашиглаж болохгүйг С.Бямбацогт гишүүн санууллаа. Тэрбээр камер бол хүний эрх эрх чөлөөг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай илрүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн өнөөдөр гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх үүднээс үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албаны хүн хүчний нөөц, зардал мөнгийг хэмнэж, ажлын ачааллыг бууруулахад тусаа өгөх ёстой гэлээ. Судалгаанаас үзэхэд камержуулсан газар гэмт хэргийн илрүүлэлт 90-ээс дээш хувь байгаа юм.

Дашрамд дурдахад өнөөдөр улсын хэмжээнд 6000 камер байдаг ч ердөө 4000 нь л ажилладаг байна. Монгол Улсын хэмжээнд эхний ээлжинд 5800 цэгт 20 мянган камер,орон нутагт 13 мянган камер нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар төлөвлөжээ. Мөн камерын ашиглалт хамгаалалтад байнгын хяналт тавих, эзэнтэй болгох асуудлыг энэ хуулиар зохицуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.Лхагва 2021-05-14 103.212.119.36

ХӨГЖИНГҮЙ ОРНУУД КАМЕР ТОРГУУЛЬ ХОЁРООР ГЭМТ ҮУЙЛДЛҮҮДИЙГ ЦӨӨРҮҮЛЖ ЧАДСАН. КАМЕРЖУУЛАЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ САЙН ТАНИХ НЬ ЧУХАЛ

Avatar

Зочин 2021-05-14 192.82.83.41

Гудамжинд шээж байгаа хүний бичлэг үлдэх нь хүний эрхийг аймшигтай зөрчиж , тэр хүнийг амьд явах аргагүй болгоно гэх гээд бн уу?? Гуцаж чадах юмаа!! ??? Юу ч болоогүй байхад юуч хийж эхлээгүй байж хүний эрх гэж гуцалдаж улилдахаа болихгүй бол бид юуч бүтээхгүй энэ чигээрээ шүүмжилж суусаар дахиад 30 жил болно. Ингээд манай улс гэж юм байхгүй болцон хүний эрх ярьсан хэдэн архичин сайхан цагаа дурссаар дуусах биз!!??

Avatar

зочин 2021-05-14 66.181.161.28

шээж байвал хүн биш. иймд энэ тохиолдолд хүний эрх хамаагүй.

Avatar

Зочин 2021-05-14 202.9.46.201

Тийн ш дээ. Шээж байвал хүн биш, харин бааж байвал хүн.

Avatar

зочин 2021-05-14 122.201.21.87

Дэлхий даяараа л камераар хянаж гэмт хэргээс сэргийлж байгаа. Маш чухал хэрэгтэй зүйл.

Avatar

Иргэн 2021-05-14 64.119.27.166

Камер цагдаа , иргэнд туслах ч хүний сэтгэлийг өөрчилж чадахгүй. Иргэнээ ажилтай орлоготой болго. Боловсрол ,ахуйг нь дээшлүүл. Энэ ажлыг тасралтгүй хийх ёстой.

Avatar

Зочин 2021-05-14 202.9.46.87

Заасссс чи!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж